Шинэ жил ойртох тусам шинэ жил ба зул сарын сэдэвтэй, сэтгэлд дулаахан сонин содон кино үзмээр санагддаг шүү дээ. Тэгвэл энэ шинэ жилийг угтан цоо шинэхэн дараах кинонууд нээлтээ хийж байна.
1. Best Christmas Pageant Ever
Нээлт: 11 сарын 8
Киноны үйл явдал нэгэн жижиг хотод сүмийн уламжлалт Зул сарын баярын жүжгийг зохион байгуулах гэж буйгаар эхэлнэ. Хотод муу нэрээрээ алдартай Хердмэний гэр бүлийн зургаан хүүхэд хэтэрхий сахилгагүй, дүрсгүй жаалууд. Тэд санамсаргүй байдлаар жүжигт оролцохоор болдог бөгөөд үүний улмаас сүмийн гишүүдийн дунд маргаан, хүлээлт үүсдэг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-63c94b5e-a61d-4d54-81dd-16bdba576ec3.jpg)
2. Meet Me Next Christmas
Нээлт: 11 сарын 6
“Netflix”-ээр цацагдсан энэхүү Зул сарын баярын романтик инээдмийн киноны үйл явдал Киноны гол дүр Лайла мөрөөдлийн залуутайгаа дахин уулзахын тулд Нью-Йорк хотод болох Pentatonix” хамтлагийн Зул сарын баярын тоглолтын тасалбарыг олохыг хичээхээр эхэлнэ. Тус кино нь хайр дурлал, хувь тавилан, Зул сарын баярын уур амьсгалаар дамжуулан уншигч танд дулаан мэдрэмж төрүүлэх болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-305d479f-ab30-4893-9cd7-bf6ee6532a7b.jpg)
3. Hot Frosty
Нээлт: 11 сарын 13
Киноны гол дүр Кэтигийн амьдралд Жэк орж ирснээр тэрээр дахин хайрлаж, инээж, баяр баясгаланг мэдэрч эхэлдэг. Гэвч Жэк энгийн нэгэн залуу биш байлаа. Тэрээр цасан хүн байсан бөгөөд цаг хугацааны эрхээр хайлж, эхэлж тэдэнд том асуудал тулгарна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-d8afdb09-47d6-4b58-aa0a-6c339eb6cca3.jpg)
4. Red One
Нээлт: 11 сарын 15
Хойд туйлын аюулгүй байдлын дарга, Сантагийн бие хамгаалагч Каллум Дрифт болон алдартай хакер Жэк О'Мэлли нар Зул сарын үдэш хулгайлагдсан Санта Клаусыг аврахаар хамтран ажиллах болно. Холливудын алдарт жүжигчид болох Дуэйн Жонсон болон Крис Эванс нарын хөгжилтэй хамтралын энэ киноноос үзээрэй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-0004b203-635d-4368-8cf3-0f3c08d39fe3.jpg)
5. An Almost Christmas Story
Нээлт: 11 сарын 15
"An Almost Christmas Story" бол найруулагч Дэвид Лоури, продюсер Альфонсо Куарон нарын бүтээсэн 2024 оны богино хэмжээний анимэйшн кино юм. Киноны үйл явдалд сониуч бяцхан шар шувуу Мүүн санамсаргүйгээр Рокфеллер Плазад байрлуулах Зул сарын модонд орж, Нью-Йорк хотод хүргэгддэг. Тэрээр гэртээ харихыг хичээх явцдаа Луна хэмээх төөрсөн хүүхэдтэй танилцаж, хамтдаа адал явдалт аялалд гардаг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-7a4afefe-4263-4b95-9024-2ecd73a8241d.jpeg)
6. The Merry Gentlemen
Нээлт: 11 сарын 20
Бродвейн бүжигчин Эшли Дэвис 12 жилийн өмнө "Jingle Belles" нэртэй Зул сарын сэдэвтэй шоунд оролцсоноос хойш төрөлх хотдоо ховорхон очдог болсон байв. Гэтэл тэрээр тайзан дээр алдаа гаргаж, найруулагч нь түүнийг залуу бүжигчнээр солихоор шийднэ. Эшли эцэг эхийнхээ ажиллуулдаг, жижиг хотын үзүүлбэрийн газрыг аврахын тулд чадах чинээгээрээ хичээнэ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-38a4c248-4e58-4877-b3e3-1cd56d26479e.jpg)
7. Our Little Secret
Нээлт: 11 сарын 27
"Our Little Secret" бол 2024 онд найруулагч Стивен Херекийн бүтээсэн, Зул сарын баярын сэдэвтэй романтик инээдмийн кино юм. Экс хосууд болох Эйвери, Логан нар шинэ хамтрагчидтайгаа Зул сарын баярыг хамтдаа өнгөрүүлэхээр шийддэг. Гэвч тэдний шинэ хамтрагчид нь ах дүүс хоёр болохыг мэдээд, өнгөрсөн харилцаагаа нууцлахыг хичээнэ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-87575815-2470-42a9-ac22-42485ab46722.jpg)
8. Dear Santa
Нээлт: 11 сарын 25
Энэхүү киноны үйл явдалд 6 настай хүү Лиам Санта Клаусад илгээх ёстой Зул сарын хүсэлтийн жагсаалтаа буруу бичиж, Сатан руу илгээчихдэг. Сатан Лиамын хүсэлтийг хүлээн авч, баярын үеэр түүнд туслахын тулд ирнэ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-cb8de1aa-a34f-4e7f-9b97-291e132668c7.jpg)
9. Nutcrackers
Нээлт: 11 сарын 29
"Nutcrackers" бол 2024 онд нээлтээ хийсэн инээдмийн кино бөгөөд гол дүрд алдарт жүжигчин Бен Стиллер тогложээ. Киноны үйл явдалд тэрээр эгчийнхээ дөрвөн хүүг асрах үүрэг хүлээж, тэдний ферм дээр амьдардаг. Гэвч хүүхдүүдийн зан авир, гэр бүлийн харилцаа нь түүнд сорилт болж, инээдмийн нөхцөл байдал үүсгэх болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-b55baa42-73ca-4805-a029-ae18f77804f8.jpg)
10. Holiday Touchdown: A Chiefs Love Story
Нээлт: 11 сарын 30
Киноны үйл явдалд нэгэн америк хөл бөмбөгийн багийн үнэнч фен Алана болон багийн Хөгжүүлэлтийн захирал Деррик нарын хайр дурлалын түүхийг харуулдаг. Алана гэр бүлийнхээ хамтаар "Fan of the Year" уралдаанд оролцож, Деррик нь энэ уралдааны шүүгчээр ажиллах болж үйл явдал өрнөнө.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-53d489e9-fc78-4ff5-9ea1-fe4a39225aea.jpg)
11. That Christmas
Нээлт: 12 сарын 4
Ричард Кертисийн хүүхдийн номын цувралд үндэслэсэн анимейшн нь Зул сарын баярын үеэр өрнөх хэд хэдэн түүхийг нэгтгэн, инээд, сэтгэл хөдлөл, баярын уур амьсгалыг шингээн харуулжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-48aceba0-2ee4-4396-a57a-be9e270fa490.jpg)