UBLife Logo
Урлаг

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Улиран өнгөрч буй 2024 он Монголын урлаг, соёлын салбарт шинэ, сонирхолтой, эерэг үйл явдлаар баялаг жил байв. Монголын уран бүтээлчдэд дэлхийн том фестивалиуд, хөгжих илүү боломж ойр буйг чимээлсэн, өв соёлоо анхаарах зайлшгүй шаардлага бүхий хүчийг олсон жил болсон. Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.


#1. “Баавгай болохсон” кино "Оскар”-т Монголыг төлөөлөв

Монгол улсаас Каннын кино наадамд шалгарсан анхны уран бүтээл болох “Баавгай болохсон” кино 97 дахь удаагийн "Оскар”-ын наадамд улсаа төлөөлөн нэр дэвших эрхээ авлаа.


#2. “Гажуудал”-ыг Бусанд нээлээ

Бусаны олон улсын 29 дэх кино наадмын “Азийн киноны цонх” хэсэгт найруулагч Б.Баатарын “Гажуудал” уран сайхны кино 500 гаруй уран бүтээлээс шигшсэн онцлох 30 бүтээлийн нэгт албан ёсоор шалгарч, олон улсад Монгол улсаа төлөөлөн киногоо нээлээ.


#3. ЮНЕСКО нүүдлийн зан үйлийг Монголд бүртгэв

Гэрэл зургийг: Ч.Батзаяа

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганы үеэр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэлээ.


#4. “Монгол хаан” Лондон, Сингапурт тоглогдов

"Монгол хаан" жүжиг Лондон хотын "West End" театрт тоглосон анхны монгол бүтээл болсныхоо дараа Сингапурын "Marina Bay Sands" театрт нээлтээ хийлээ.


#5. Италид “Монголын соёл судлалын төв”-ийг нээлээ

Бүгд Найрамдах Итали Улсын Флоренцийн их сургууль болон Пармагийн их сургуульд "Монголын соёл судлалын төв" албан ёсоор нээгдэж, Монгол хэл, соёлын өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.


#6. "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”-г “Historia” онцлов

"Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг “Historia” сэтгүүлийн шүүгчид Монголын түүх болон Их эзэн Чингис хааны тухай Европт гарсан хамгийн чухал үзэсгэлэн байсныг онцолж, 14 дэх удаагийн “Оны шилдэг бүтээл”-ээр шалгарууллаа.


#7. Монгол Улс Венецийн биеннальд павильоноо нээлээ

Монгол Улс дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиглэлийг тодорхойлогч, дэлхийд хамгийн нэр хүндтэй, А зэрэглэлийн гурван наадмын нэг болох Венецийн дүрслэх урлагийн 60 дахь удаагийн биеннальд павильоноо нээлээ.


#8. Үндэсний хөгжмийн Их найрал Берлинд тоглов

Үндэсний Урлагийн Их Театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг Берлиний филармонийн Их танхимд тоглов.


#9. “Сэр сэр салхи” Азид үнэлэгдлээ

“Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Аsian film awards 2024” наадамд “best new comer” номинацийн ялагчаар шалгарлаа.


#10. Соёлын өвүүд Гүүглд байршиж, музей виртуал рүү шилжив

Монголын зургаан байгууллагын 52 сэдэв бүхий 645 соёлын өв “Google Arts & Culture”-д байршиж, зарим музейг виртуал хэлбэрээр үзэх боломж бүрдлээ.


#11. Монголын циркчид олимпод гялалзлаа

“Дэлхийн циркчдийн олимп” хэмээн нэрлэгддэг “Монте Карло-46” их наадамд Монголын циркийн уран бүтээлчид “Мөнгөн алиалагч” цомын эзэн боллоо.


#12. “Чимээгүй хотын жолооч” “Tallinn”-ий наадамд түрүүлэв

“Чимээгүй хотын жолооч” кино 28 дахь удаагийн “Tallinn Black Nights” кино наадмын шилдгийн шилдэг шагналыг хүртлээ. 


*Уншигч танаа “Гэрэг" сэтгүүл, Нью-Йорк Таймсын албан ёсны эрхтэй “Turning Points” шинэ дугаарт багтсан сэтгүүлч Б.Энхжингийн "2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд” нийтлэлийг бүрэн эхээр нь хуваалцлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.