Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Спортын тойм: М.Уранцэцэгийн медалийн буухиа, "NBA"-ийн яаралтай уулзалт


Английн премьер лиг үргэлжлэх үү эсвэл?

Английн премьер лигт өнөөдөр "Ковид19" вирусын 36 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 12-р сараас хойш 5 тоглолт цуцлаад байгаа бөгөөд премьер лиг эхэлсэн цагаас 21 удаагийн туршилтаар 207 тоглогч, ажилтнуудаас коронавирусын сорил эерэг гарсан юм. Шотландын доод лигүүд 1 сарын 31 хүртэл цуцлагдсан бол, Английн доод лигийн 3 баг улирлаа зогсоосон байна. Нэгдсэн вант улсад 3 сая гаруй “Ковид”-ын тохиолдол бүртгэгдэж, 81 мянга гаруй хүн нас барсан юм. Харин премьер лигийн зүгээс улирлыг зогсоох шийдвэр гаргахгүй гэсэн ба ерөнхий сайд Борис Жонсон премьер лигийг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрсөн. Энэ талаар “Ньюкасл Юнайтед”-н менежер Стив Брюс, “Арсенал”-н менежер Микел Артета нар ёс суртахууны хувьд байж боломгүй зүйл гэсэн байна. Одоогоор “Ньюкасл”, “Манчестер Сити”, “Фулхэм” багууд вирусын сорилоор хамгийн олон тоглогчдоо алдсан багууд юм.

 "NBA" яаралтай хурал зарлалаа.

 Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг лиг эхлээд сар хүрэхгүй хугацаа өнгөрөхөд цар тахлын нөлөөгөөр тоглолт цуцлагдаж, тоглогчид вирус тусаж тусгаарлалтанд орлоо. Гэхдээ лигийн зүгээс ямар нэгэн асуудалгүй үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэсээр байсан хэдий ч нөхцөл байдал өөр тийшээ эргэж байна. Төсөөлж байснаас олон тоглогчоос "Ковид" илэрч, одоогоор 3 тоглолт цуцлагдаад байгаа учраас "NBA" удирдах зөвлөлийн яаралтай хурал зарлалаа. Энэ хурлаар лиг 7-14 хоногийн түр зогсолт хийх эсэх, ер нь энэ байдлаар байвал үргэлжлүүлэх эсэх, үргэлжлүүлсэн тохиолдолд ямар байдлаар явуулахаа шийдэх юм. Лигийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн зогсолт хийхийг хүсэхгүй байгаа ч тоглргчид болон багуудаас санал гарсан учраас хурал зарласан гэж мэдэгдэв. Саналын гол зорилго олон тоглогчид тусгаарлагдаж эхэлсэн нь лигийн үзэлтэд нөлөөлөх, бүрэн бэлтгэлгүй учраас олон тоглогчид гэмтэж эхэлсэнтэй холбоотой юм. 

 М.Уранцэцэгийн медалийн буухиа үргэлжилсээр.

Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг “World Masters 2021, Doha” тэмцээний -48кг жинд хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнээс өмнө гавьяат тамирчин гиннесийн номд бүртгэгдээд байсан ба 2010.12.17-2019.04.05 -ны хооронд олон улсын жудогийн холбооноос зохиогддог IJF World tour /Мастерс,Их дуулга,Гран при/ тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилтын эзэн болсон. Энэ удаа ч мөн энэхүү буухиагаа таслалгүй медалийн тавцанд зогсож чадлаа.

 

 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Видео: Дагестан дасгалжуулагч ялагдсан шавиа зоджээ
2
20 цагийн өмнө
Тавдугаар сарын 10-наас эхлэх Астанагийн Их дуулгад Монголын 11 жүдоч зодоглоно
3
20 цагийн өмнө
IBA: Боксын ДАШТ-ий шагналын сан 80 сая ам.доллар болно
санал болгох
1
23 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0