UBLife Logo
Дэлхий

Долларын дэвсгэртэд анх удаа өнгөт арьст эмэгтэйн зураг хэвлэхээр болжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Долларын дэвсгэртэд анх удаа өнгөт арьст эмэгтэйн зураг хэвлэхээр болжээ

АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байден ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн аваад удаан хугацаанд түдгэлзээд байсан томоохон шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Үүний нэг нь анхны өнгөт арьст, хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй Гарриет Табмений хөрөг зургийг 20 долларын дэвсгэртэд хэвлэхээр болсон сонирхолтой бөгөөд зоригтой шийдвэр юм.

 Ерөнхийлөгч асан Барак Обама бүрэн эрхийнхээ үед уг санаачлагыг анх гаргаж байсан бөгөөд 2020 онд батлагдах ёстой байсан ч Ерөнхийлөгч Доналд Трампын үед хугацааг нь хойшлуулан, түдгэлзүүлсээр байжээ. 

Гарриет Табмен нь XIX зууны боолчлолын эсрэг цогтой тэмцэгч нэгэн бөгөөд өнгөт арьст иргэд болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө нэгэн насаа зориулжээ. Тэр өөрөө эхлээд боолчлолоос мултарсны дараагаар олон зуун боолуудыг авран хамгаалах ажилд идэвхтэй оролцож байв. Ерөнхийлөгч Жо Байден "Удаан хойшлуулсан чухал үйл хэргийг ийнхүү хэрэгжүүллээ. Бидний мөнгөн дэвсгэрт улс орны үүх түүх, цар хүрээг илтгэдэг" хэмээн хэлжээ. 

Өмнө нь АНУ-ын бүх мөнгөн дэвсгэртэд эрэгтэй хүний зураг байсан нь тус улсын 5 ерөнхийлөгч, 2 үндэслэгч нарынх. 

Эх сурвалж: Theguardian.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.