UBLife Logo
Newsfeed

Эрчүүдийн хамгийн их ашигладаг эможи: Зүрх, мич, хаш

Г.Сүрэн
Г.Сүрэн
Эрчүүдийн хамгийн их ашигладаг эможи: Зүрх, мич, хаш

Ухаалаг гар утас, мессенжер эможи     бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Тэгвэл нэгэн ижил эможиг эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр хэрэглэдэг болохыг АНУ-ын үерхлийн коуч Макс Алли The Guardian сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэр 500 гаруй харилцагчийнхаа хувийн чатнаас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хамгийн их ашигладаг эможиг судлан, ямар сэтгэгдэл төрүүлдэг болохыг нарийвчлан асуужээ. 

Эрчүүд мичний эможиг голдуу их ашигладаг нь хосын харилцааны үед эрчүүд уучлал гуйх нь түгээмэл байдагтай холбон тайлбарлажээ.  

Мөн эрчүүд улаан чөтгөрийн эможиг   сайн танихгүй ч танилцахыг хүсч буй, өөрийг нь тоохгүй байгаа эмэгтэйчүүд рүүгээ хамгийн их илгээдэг аж. Харин уйлангаа инээж байгаа эможиг   эвгүй зүйл хэлснийхээ араас, эсвэл буруугаар ойлгогдохоос айсандаа явуулдаг гэнэ. 

Лос Анжелесийн өөр нэгэн коучийн хэлснээр, эрчүүд эможи болон чатыг шууд утгаар ойлгодог бол эмэгтэйчүүд өөрийн хүлээлтийн дагуу хүлээн авах нь элбэг байдаг гэжээ. Эмэгтэйчүүд нэг эможиг ч "далд утгатай" мэт нухацтай хүлээн авдаг бол эрчүүд эможиг төдийлөн хэрэгцээгүй, нэг их чухал биш гэж ойлгодог байна. 

Эмэгтэйчүүд улайсан царай  , амаа үдсэн   , гутарсан төрхтэй   эможи илгээх нь эрчүүдэд хамгийн таалагддаггүй бөгөөд байн байн илгээх нь тэдний "таг болох" үндэслэл ч болж магадгүйг тэр онцолжээ. 

Харин эрчүүдийн зүгээс бүсгүйчүүд рүү хамгийн их явуулдаг "хамгийн онцгүй" эможи бол ягаан хашны эможи бөгөөд эрчүүдэд "догь", "халуухан" санагддаг бол эмэгтэйчүүдэд "бүдүүлэг","эв хавгүй" санагддаг байна. 

2018 онд Пекинг Их сургуулиас андройд утас хэрэглэдэг 183 орны 134 мянга гаруй хэрэглэгчдийн 401 сая чатанд явуулсан судалгаандаа эрэгтэй эмэгтэй хүмүүс эможиг өөр өөрөөр хэрэглэдэг хэмээн дүгнэж байжээ. Эмэгтэйчүүд нэг удаад нэг л эможи хэрэглэдэг бол эрчүүд нэг дор олон эможи илгээх дуртай төдийгүй эрчүүд эмэгтэйчүүдээс их зүрхний эможи ❤️ хэрэглэдэг нь ажиглагджээ. 

Эмэгтэйчүүдийн хамгийн их хэрэглэдэг эможи: 

 Эрчүүдийн хамгийн их хэрэглэдэг эможи: 

Эх сурвалж: The Guardian

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
7
2
0
0
1
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.