UBLife Logo
Спорт

Хамба лам Аюушеев Д.Дамдин аваргыг шүтэн бишрэхийг даалгав

Хамба лам Аюушеев Д.Дамдин аваргыг шүтэн бишрэхийг даалгав

Буриадын Хамба лам Дамба Аюшеев Захаамин аймгийн хүн бүр бахархан дээдэлж, шүтэж явах ёстой нэгэн хүнийг санууллаа. Тэрхүү эрхэм нь манай Дархан аварга Дарийн Дамдин байлаа.

Дамба Аюшеев олон нийтийн сүлжээнд “Дарийн Дамдин бол манай Захаамин аймгийн  Санага тосгоноос гаралтай хүн. Монголын түүхэнд анх удаа Төрийн наадамд тав дараалан түрүүлсэн хүчтэн. Түүний тухай ном бичиж, шүлэг зохион, жүжиг тавьж байх ёстой юм” гэж онцолжээ.

“Буряад үнэн” сонинд “Дарийн Дамдин бол Монголын алдартай аварга. Санага тосгоныхон Хуурлик, Джида, Уури, Хээхэд, Уялга-на гэсэн газруудад нүүдэллэн амьдардаг байлаа. Энэ нутагт Зөвлөлт засаг тогтсоны дараа хил тогтоож, Хуурлик, Джида нь ЗХУ-д, үлдсэн нь Монголын талд орсон. Ингэж Санага тосгоныхон хоёр улсад хуваагдсан түүхтэй. Хил зөрчихөд тэр үед маш хатуу шийтгэдэг байсан. 1960-аад оноос л хилийн хоёр талд суугаа хамаатан саднуудыг уулзахыг зөвшөөрсөн. Захааман аймгийн буриад Д.Дамдин ингэж Монголын иргэн болсон юм. Тэрээр 1961 онд 362,5 кг хүндийг өргөж, Монголын рекордыг тогтоон, дэлхийн хамгийн хүчирхэг 10 хүний нэгд тооцогдсон. Д.Дамдин 30 жил Монголын циркт ажиллаж, Гавьяат жүжигчин цол хүртсэн. Мөн Хөдөлмөрийн баатар” гэж бичсэн байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зочин\13.251.44.152
тэгээд яачив байх л зүйл
зочин\13.251.77.254
тэгээд яачив байх л зүйл