“The Handmaiden” киноны од, Өмнөд Солонгосын алдарт жүжигчин байсан Ким Мин Хи 6 сартай жирэмсэн бөгөөд энэ жил төрнө гэсэн мэдээг Dispatch цацлаа.
Өдгөө 42 настай жүжигчин бүсгүйн анхны хүүхдийн эцэг нь 64 настай найруулагч Хун Сан Сү юм. Тэд 2015 онд “Right Now, Wrong Then” кинонд хамтран ажилснаар танилцаж, харилцаагаа эхлүүлж байжээ.
Хосууд үерхээд 9 жил болж байгаа боловч найруулагч Хун Сан Сү нь өөр хүнтэй гэрлэсэн төдийгүй дундаасаа 1 хүүхэдтэй. Хамгийн гол асуудал нь одоог хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй байдаг учир тэдний хүүхэд хэний нэр дээр хэрхэн улсын бүртгэлд бүртгүүлэх нь эргэлзээтэй байгаа юм.