UBLife Logo
Спорт

Биатлоны домог Й.Бё цана, буугаа хананд өлгөх нь

Биатлоны домог Й.Бё цана, буугаа хананд өлгөх нь

Биатлоны супер од, Олимпийн 5 алт, 2 мөнгө,1 хүрэл, Дэлхийн АШТ-ий 20 алт, 13 мөнгө, 5 хүрэл медальт, Норвегийн домогт Йоханнес Тиннес Бё энэ улирлыг дуусаад зодог тайлахаар шийдсэнээ нулимс дуслуулан зарлалаа.

Өдгөө дөнгөж 31 настай, ид ирэндээ яваа (энэ улирлыг хошуучилж буй), нутаг нэгт аугаа Уле Эйнар Бьордалений 95 ганцаарчилсан түрүү рекордыг эвдэх магадлал тун ойрхон (Й.Бо 88 ганцаарчилсан түрүүтэй) байсан дүү Бё ийнхүү бууны замгаа авч, цанаа хананд өлгөх болсон нь биатлоны ертөнцийг шоконд оруулав.

Й.Бё тамирчны замналаа өндөрлүүлэх болсон гол шалтгаан нь гэр бүлдээ илүү их цаг зав зарцуулахаар шийдсэнтэй холбоотой хэмээн хэвлэлийн бага хурал дээр тайлбарлав.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.