UBLife Logo
Спорт

2026 онд Парист сүмо башё болно

2026 онд Парист сүмо башё болно

Японы сүмо бөхийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлгэж, ирэх жилийн буюу 2026 оны зургаадугаар сарын 13, 14-нд Францын нийслэлд хоёр өдөр дээд зиндааны бөхчүүдийн тэмцээнийг зохион байгуулна гэж мэдэгдлээ. Тэмцээн Парисын 16 мянган хүний багтаамжтай “Аккор Арена”-д явагдах юм.

Парис хотод өмнө нь 1986, 1995 онуудад тойргийн барилдаан болж байлаа. Энэ жил Лондонд дээд зиндааны бөхчүүдийн барилдаантай тул хоёр жил дараалан сүмочид гадаадад аялан тоглолт хийх болж байна.

Холбооны тэргүүн Хакккаү ояката дөчин жилийн өмнө 1986 оны Парисын тойргийн барилдаанд оролцож байжээ. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр “Бид Эйфелийн цамхгийн орой дээр гараад оргилууун дарс уунгаа, салют буудахыг харж байлаа. Франц талх, сэндвич маш амттай байсныг санаж байна. Гадаадын үзэгчдийн сүмо үзэх байдал огт өөр байдаг. Бөхчүүддээ хэлэхэд газар үзэж, нүд тайлах хэрэгтэй. Очиж үзээгүй газраа очиж, сүмо бөхөө сурталчилна, барилдана. Зөвхөн дээд зиндааныхан оролцох тул доод зиндааны бөхчүүд Парисын тэмцээнээс өмнө макүүчид дэвших гэж, дээд зиндаанд байгаа нь доош унахгүй гэж хичээгээрэй” гэж ярилаа.

Энэ тэмцээнд сүмо ертөнцийн ганц ёкозүна Тэрүнофүжи зодог тайлсан. Гадаадын башёд ёкозүнагийн дохёнд гарах ёслолыг үзүүлж, сонирхуулах нь маш чухал. Хаккакү ояката энэ талаар “Мэдээж бид ёкозүнагийн дохёнд гарах ёслолыг үзүүлмээр байгаа. Би ч гэсэн Испани, Герман явсныхаа дараа тэмцээний өмнө зодог тайлж байсан. Гэхдээ дараа нь дохёнд гарах ёслолоо хийж үзүүлж байсан. Тэрүнофүжигээр ёслол хийлгэхгүй. Зодог тайлсан хүн шүү дээ. Харин Лондоны тэмцээнээс өмнө час хийсэн нэг ёкозүна гарна гэж найдаж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.