АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ажилд ороод хэдхэн хонож байгаа ч тун хурдан шуурхай ажиллаж байгаа билээ. Тэрээр хэдийн 100 гаруй тушаал, захирамж гаргаж, дэлхийн геополитикийг өөрчлөөд эхэлсэн. Энэ эрчээрээ ажиллавал 4 жилийн дотор Ангараг гаригийг колоничлоод, сарыг 51 дэх мужаа ч болгож амжих шинжтэй байна.
Мэдээж гадаад улсуудын тэргүүдтэй уулздаг, ард түмэнд хандсан мэдэгдлээ хийдэг Дугуй танхим хэмээх ажлын өрөөгөө өөрчилсөн. Жо Байден ажлаа өгч, Цагаан ордноос нүүгээд хэдхэн цагийн дотор тэр өрөө огт өөр болсон байлаа.
Жо Байдены дуртай байсан хөх хивсийг үтэр түргэн гаргаж, бүдэг шаргал өнгийн хивс дэвслээ. Үүний тулд 1880 оноос хойш таниимд байгаа Resolute ширээний зарим хэсгийг задалсан байна.
Мөн армийн анги, салбар бүрийн байлдааны тугийг буцаан авчирсан. Жо Байдены далд хийсэн Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн баримлыг дахин заллаа.
Чулуун тавиур дээр одоо бүргэдийн мөнгөн баримлууд зогсож байна. Харин Ерөнхийлөгч асан Роберт Ф. Кеннедигийн баримлыг Франклин Рузвельтын хөрөгтэй цуг өрөөнөөсөө гаргав.
Гэр бүлийн зургаа ажлын өрөөндөө дээдэлсэн.
Хамгийн том өөрчлөлт нь сахаргүй кола захиалах товчлуурыг “үүрэгт ажилд нь” эргүүлэн томиллоо. Энэ товчыг дарахад өрөөнд ундаа орж ирдэг юм. Трамп өдөрт 12 лааз сахаргүй кола уудаг гэнэ.
“Бид Дугуй танхимдаа хайртай. Дайн тэнд эхэлж, тэнд дуусдаг. Бүх юм Дугй танхимд эхэлж, тэнд дуусдаг” гэж Трамп тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн билээ.