UBLife Logo
Спорт

Асашёорюү украин сүмочид зөвлөгөө өгөв

Асашёорюү украин сүмочид зөвлөгөө өгөв

Мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний 12 дахь өдрийн байдлаар жюүрёо зиндаанд хоёр украин бөх тэргүүлж байгаа нь түүхэнд анд удаагаа тохиосон үйл явдал боллоо. Мөн өнөөдөр анх удаагаа Украины хоёр сүмоч учраа таарч, өрсөлдлөө.

Жюүрёогийн баруун жигүүрийн 4 дэх бөх Шиши буюу Сергей Соколовский жюүрёогийн барууны 5-д бичигдсэн Аонишики хэмээх Данило Явхусишин нар халз барилдлаа. Шиши цүкиотоши мэхээр ялж, жюүрёог тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозүна Асашёорюү твиттер хуудсан дээрээ Шишид зөвлөгөө өгсөн байна. Тэрээр “Шиши дандаа бярдаж болохгүй. Чиний барилдаан хэт аюул, эрсдэлтэй байна шүү. Улам доош сууж золгоод, мавашины барьц ав. Энэ сайхан бие байхад дараа нь ёрикири мэхээр ч юмуу ялж болно. Украин хичээгээрэй” гэж бичсэн байлаа.

Асашёорюүгийн бичвэр дор Шишигийн “Иказүчи” дэвжээнээс “Их баярлалаа. Шишид дамжуулна” гэж сэтгэгдэл үлдээсэн байв.

Украинаас төрсөн анхны сэкитори Шиши хэмээх Сергей Соколовский - Дайны хөлд сүйдсэн Мелитополь хотын уугуул тэрээр 27 настай. Зургаан настайгаасаа чөлөөт бөх, 15 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, 2020 онд сүмод ирсэн залуу. Сонирхогчдын сүмо бөхийн 2017 оны Европын аварга. ДАШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай. Европоос төрсөн озэки Барүтотой түүнийг харьцуулан “Жижиг Барүто” гэж нэрлэдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Фулхэм” клубийн хамгийн өндөр цалинтай тоглогч хэн бэ?

“Фулхэм” клубийн хамгийн өндөр цалинтай тоглогч хэн бэ?

Эмиль Смит Роу, Антони Робинсон, Раул Хименес, Бернд Лено, Алекс Ивоби зэрэг олны танил хөлбөмбөгчдийн нэрс таамагт яригдах нь гарцаагүй боловч чухам хэнийх нь цалин хамгийн өндөр вэ гэдгийг доорх нийтлэлээс уншина уу.

Фото сурвалжилга | Хөлсөө гаргах заал байна уу?

Фото сурвалжилга | Хөлсөө гаргах заал байна уу?

Бид энэ удаагийн сурвалжилгаараа Улаанбаатар хотын жишиг бүтээн байгуулалт болох Чингэлтэй дүүргийн спорт цогцолборыг онцолж байна. Сонирхолтой нь, тус дүүргийн зөвхөн мөсөн гулгуурын талбайгаар л гэхэд өдөртөө 800-1000 иргэн үйлчлүүлж байгаа ажээ. Энэ нь нийтийн биеийн тамираар хичээллэх орон зай, байгууламж бидэнд хэчнээн ихээр үгүйлэгдэж байгааг бэлхнээ илтгэж буй хэрэг юм.