Энэ улирлын Премьер лигт зэгсэн сайн өрсөлдөж буй “Фулхэм” клуб Европын тэмцээнд оролцох хэтийн мөрөөдлөө биелүүлэхэд ойрхон байна. Тус багийн бэлтгэлийн цамцан дээр GoMongolia гэсэн лого байдаг билээ.
Тэгвэл “Фулхэм”-ийн тоглогчдоос хэн нь хамгийн өндөр цалинг авдаг юм бол?
Эмиль Смит Роу, Антони Робинсон, Раул Хименес, Бернд Лено, Алекс Ивоби зэрэг олны танил хөлбөмбөгчдийн нэрс таамагт яригдах нь гарцаагүй боловч чухам хэнийх нь цалин хамгийн өндөр вэ гэдгийг доорх нийтлэлээс уншина уу.
Хаалгачид:
"Фулхэм"-ийн хаалгачийн байрлал дахь тэргүүн сонголт Бернд Лено бол багийнхаа хамгийн өндөр цалинтай тоглогч юм. Герман тоглогчийг 2022 онд “Арсенал”-аас авчирсан билээ.
Хаалгач: | Цалин: |
Бернд Лено | 6,760,000 фунт стерлинг |
Стивен Бенда | 520,000 фунт стерлинг |
Хамгаалагчид:
“Кристал Палас”-ийн хуучин хамгаалагч Йоахим Андерсен 2024 онд буурь сэлгэснээр “Фулхэм”-ийн хамгийн өндөр цалинтай хамгаалагч болсон.
Харин Испани төвийн хамгаалагч Хорхе Куэнкагийн хувьд “Фулхэм”-ийн хамгийн бага цалинтай хамгаалан тоглогч юм.
Хамгаалагч: | Цалин: |
Йоахим Андерсен | 4,680,000 фунт |
Исса Диоп | 3,640,000 фунт |
Тимоти Честнатс | 3,380,000 фунт |
Антони Робинсон | 2,600,000 фунт |
Кенни Тете | 2,600,000 фунт |
Райн Сесеннон | 2,340,000 фунт |
Калвин Басси | 2,340,000 фунт |
Хорхе Куэнка | 1,300,000 фунт |
Хагас хамгаалагчид:
Сонирхолтой нь, энэ багийн гол тоглогч Эмил Смит Роу багийнхаа хамгийн өндөр орлоготой хагас хамгаалагч биш ээ. Харин Хорватын шигшээ багийн Саса Лукич энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.
Тэгвэл Шотланд хагас хамгаалагч Том Кэрни “Фулхэм” багийн хагас хамгаалагчдаас хамгийн бага цалинтай тоглогч юм.
Хагас хамгаалагч: | Цалин: |
Саса Лукич | 3,276,000 фунт |
Эмил Смит Роу | 3,120,000 фунт |
Сандер Берж | 2,860,000 фунт |
Харрисон Рид | 2,600,000 фунт |
Андреас Перейра | 2,600,000 фунт |
Том Кэрни | 1,560,000 фунт |
Довтлогчид:
“Фулхэм”-ээс энэ улиралд хамгийн өндөр цалинг авч буй довтолгооны тоглогч бол “Чононууд”-ын хуучин довтлогч Раул Хименес юм.
Түүнтэй энэ зэрэгцэхүйц цалинг халаасалж буй Рэйс Нельсоны хувьд “Фулхэм” клубт 2024-2025 оны улиралд зээллэгээр ирсэн тоглогч билээ.
Довтлогч: | Цалин: |
Раул Хименес | 5,200,000 фунт |
Рэйс Нельсон | 5,200,000 фунт |
Алекс Ивоби | 4,160,000 фунт |
Адама Траоре | 3,380,000 фунт |
Карлос Винисиус | 2,080,000 фунт |
Харри Вилсон | 1,820,000 фунт |
Родриго Мунис | 390 мянган фунт |
Эцэст нь ахин сануулахад, Лено бол эл багийн хамгийн өндөр цалинтай тоглогч бөгөөд түүний араас довтлогч Хименес бичигддэг.
Эл жагсаалтын гурав, тавдугаар байруудад “Арсенал”-ын хуучин тоглогч Нелсон, Ивоби нар эрэмблэгдэж байна. Харин Андерсен дөрөвдүгээр байрт бичигдэж буй.
Хэдийгээр “Фулхэм”-ийн довтолгоо болон хамгаалалтын шугам хол зөрүүгүй зардалтай ч, тэдний арын шугам илүү өндөр өртөгтэй байна.