Энэ жилийн Цагаан сараар Хятадад нэгэн киног амьсгал даран хүлээж байгаа гэнэ. Энэ нь Жинь Юний зохиолоор сэдэвлэн бүтээсэн “Legends of the Condor Heroes” кино юм. Монголын их цэрэг Өмнөд Сүн улсыг эзлэхээр ирж байгаа үеийн тухай өгүүлэх бөгөөд 2025 оны Шинийн нэгэн буюу нэгдүгээр сарын 29-нд /хятад Цагаан сар/ дэлгэцэнд гарна. Энэ сарын 19-нөөс худалдаанд гарсан тасалбар хэдийн дуусаж, Хятадад хамгийн хурдан 10 сая юанийн орлого олсон кино болж, рекорд тогтоожээ.
20-нд цацагдсан трейлерт гол дүрийн жүжигчин Сяо Чжань монгол хэлээр ярих хэсгээ орлон тоглогчгүй өөрөө хийж байсан нь үзэгчдэд ихэд таалагджээ.
Найруулагч нар түүний монголоор ярих хэсгийг монгол хүнээр уншуулах гэсэн ч Сяо эрс татгалзсан гэнэ. Хэдийгээр анх удаа монгол хэл сонсож байгаа ч суралцсаар бүтэн кино дуусгажээ.
Трейлерийн доод талд “Сяо үнэхээр ямар ч дүрд хувирч чадах юм”, “Тэр оногдсон дүрээ үнэхээр хүндэлдэг, дүрдээ орж чаддаг жүжигчин”, “Толгой сайтай залуу”, “Энэ киноны дараа монгол хэл сурах гэсэн хүний тоо эрс нэмэгдэх байх”, “Би монгол хэл сурмаар байна” гэх зэрэг сэтгэгдэл бибичгдсэн байлаа.