Америкийн кино урлагийн академиас энэ жилийн “Оскар” шагналд нэр дэвшигчдийг зарлах ёслолыг хоёр дахь удаагаа хойшлууллаа.
Ёслол нэгдүгээр сарын 17-нд болох байсан ч Лос-Анжелесийг хамарсан ойн түймрийн улмаас хоёр хоног хойшлуулсан юм. Энэ түймрээр олон алдартай жүжигчдийн орон байр шатсан билээ. Ингээд 21-нд товлосон ч түймрийг унтрааж чадахгүй байгаа тул энэ удаад 23-ны өдөр болгож өөрчиллөө. Хэвлэлээр “Оскар” шагнал гардуулах ёслолыг ирэх намар болгож, хойшлуулах талаар бичиж эхлээд байна.