UBLife Logo
Кино

Түймэрт өртөх шахсан ч хуучин гэр бүлтэйгээ аз жаргалтай Бен Аффлек

Түймэрт өртөх шахсан ч хуучин гэр бүлтэйгээ аз жаргалтай Бен Аффлек

АНУ-ын Калифорни мужид гарч байгаа ойн түймрээр 25 гаруй хүн амиа алдаж, маш олон хүний орон байр ор мөргүй болтлоо шатсан. Үүний дотор Холливудын олон одын амьдардаг тансаг дүүрэг галд өртөж, олон сая ам.долларын үнэтэй харшууд галд хийссэн билээ.

Тэдний нэг жүжигчин Бен Аффлек байлаа. Түймэр гэрт нь ойртож ирэхэд Бен маш хурдан машинтайгаа зугтсан.

Тэр хаачсан гэж бодож байна? Хөрш дүүрэгт байдаг хуучин эхнэр Женнифер Гарнерийн гэрт очиж, хоргодсон.

Аавыгаа хүнд байдалд ороод хүрээд ирэхэд охин Вайолетт нь гэрийнхээ гадаа угтан авч, тайвшруулж байхад нь папарацци нар энэ гэрэл зургийг авчээ.

Байшин нь шатах аюултай тулгаран, амь нас нь ч дээсний ирмэг дээр байсан Бен Аффлек хэцүү байдалд байсан ч хуучин гэр бүлтэйгээ уулзаад аз жаргалтай байгаа нь харагдана.

Жениффер Лопестой хамт байхдаа түүнийг ямар ч баяр, ёслол дээр ийм аз жаргалтай байгаагүй гэж зарим уншигчид нотолжээ.  

Бен Аффлек 2002-2003 онд Женнифер Лопестой болзож, сүй тавиад байсан ч салсан.

Ингээд 2005 онд жүжигчин Женнифер Гарнертай гэрлэж, хоёр охин, нэг хүүтэй болсон билээ. Вайолет Энн Аффлек (01.12.2005 төрсөн), Серафину Роуз Элизабет Аффлек (06.01.2009), Сэмюэль Гарнер Аффлек (27.02.2012. Тэд 2015 онд албан ёсоор салсан.

Бен 2022 онд Женнифер Лопестой гэрлэж, 2024 онд салаад байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
17
0
0
3
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ззззз\18.143.195.128
эргүүтэж эргүүтэж хүний тэсвэр алдагдтал ааш араншин гарчаал эцэстээ гэр бүлдээ ирдэг новшийн
ззззз\3.1.72.44
эргүүтэж эргүүтэж хүний тэсвэр алдагдтал ааш араншин гарчаал эцэстээ гэр бүлдээ ирдэг новшийн
ЗОЧИН\13.214.178.114
эргүүтэж эргүүтэж хүний тэсвэр алдагдтал ааш араншин гарчаал эцэстээ гэр бүлдээ ирдэг новшийн
ЗОЧИН\18.143.195.128
эргүүтэж эргүүтэж хүний тэсвэр алдагдтал ааш араншин гарчаал эцэстээ гэр бүлдээ ирдэг новшийн
ЗОЧИН\52.77.253.197
Лопес тэр 2 угаасаа л бүтэхгүй тавилантай байж. Хүчээр бүтэлтэй болгох гэсэн ч болсонгүй. Эр хүний эцсийн цэг эхнэр, хүүхэд л байдаг ш дээ...
ЗОЧИН\47.129.180.45
ЗОЧИН\13.250.24.138
Чука\54.254.187.110
Эр хүн эцсийн мөчид үр хүүхэддээ очдог
ЗОЧИН\54.254.187.110
Эр хүн эцсийн мөчид үр хүүхэддээ очдог
Хэхэ\18.138.35.44
25 гаруй!!!
Хэхэ\54.169.114.250
25 гаруй!!!