Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ханхүү Харри шинэ ажилд оржээ


Язгууртны хэргэм зэргээ орхиж, эгэл амьдралыг сонгосон ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар АНУ-ын Калифорни мужид суурьшжээ. Учир нь ханхүү Харри Цахиурын хөндийн BetterUp нэртэй старт-ап компанид Нөлөөллийн албаны гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. BetterUp нь көүчинг, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар үйлчилгээ үзүүлдэг компани аж. 

Тэрбээр бүтээгдэхүүнтэй холбоотой стратегийн шийдвэр гаргах, буяны үйлсэд хувь нэмрээ оруулах, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой сэдвүүдийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийнэ гэжээ.

Үүнээс өмнө хос хоёр Netflix-тэй хамтран ажиллахаар тохиролцсоноос гадна Spotify компанитай гэрээ байгуулан, подкаст цацаж эхэлсэн билээ. Түүнчлэн ханхүү Харри одоогоор Apple TV+ болон Опратай хамтарсан цуврал баримтат кинон дээр ажиллаж байгаа аж. 

Дашрамд дурдахад, хос хоёр өнгөрсөн жилийн нэгдүгээр сард язгууртны хэргэм зэргээ орхих шийдвэрт хүрснээ олон нийтэд зарласан бөгөөд Букингемийн ордон удалгүй тэдэнд үзүүлдэг байсан санхүүгийн дэмжлэгээ зогсоосон гэдгийг Опрагийн шоунд оролцохдоо ярьжээ. Энэ нь тэднийг контентын салбарт хөл тавихад нөлөөлсөн гэдгийг ч дурджээ.

Эх сурвалж: CNN, Bustle

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.