Дэлхийн загварлаг хотуудын нэг Копенхагены загварын долоо хоног саяхан болж өндөрлөлөө. Энэ жил олон ч сонирхолтой чиг хандлагыг тодорхойллоо. Тайзны загваруудаас гадна өдөр тутмын хувцаслалтад хэрэгжүүлж болох гайхалтай санаануудыг ч танилцуулаад амжлаа. Ингээд Кохенгаген загварын долоо хоногоос онцлох 8 шилдэг хувцаслалтын санааг хүргэе!
1. Бор илгэн хүрэм
Энэ жилийн загварын томоохон трендүүдийн нэг бол илгэн материалтай хувцас, аксесуар юм. Дулаахан, тансаг мэдрэмж төрүүлэх илгэн хүрэм, юбка, гутал зэрэг нь сэрүүний улиралд төгс тохирно. Энэ материалаар хийгдсэн загварлаг хүрэм, цүнх, бүр малгай хүртэл энэ жил хүчээ авч байна. Чамин бөгөөд классик хэв маяг бүрдүүлэхийг хүсвэл илгэн эдлэлдээ анхаарлаа хандуулаарай.
2. Хар шоколадан бомбер хүрэм
Хар шоколадан өнгийн бомбер хүрэм энэ жилийн өвлийн гол трендүүдийн нэг болж байна. Энэхүү гүн бор өнгө нь тансаг, дулаан мэдрэмж төрүүлж, ямар ч хувцаслалтыг илүү цэмцгэр харагдуулдаг. Сонгодог бөгөөд загварлаг харагдахыг хүсвэл үүнийг цайвар цамц, шаргал өнгийн өмд, мөн илгэн эсвэл савхин аксесуаруудтай хослуулан өмсөөрэй.
3. Балаклава, үсний тор, ороолт
Энэ өвөл хувцаслалтдаа балаклава эсвэл сүлжмэл малгай нэмэхийг бодоорой. Салхи хүйтэн үлээх үед та энэ шийдвэртээ огтхон ч харамсахгүй. Хэрэв илүү өвөрмөц стиль бүрдүүлэхийг хүсвэл уламжлалт ороолтоо толгойндоо ороож, загварлаг хүмүүсийн адилаар дулаахан хэр нь догь харагдаарай.
4. Цацаг бас дахин цацаг
Копенхагены загварын долоо хоногийн үеэр барууны хэв маягийн уур амьсгал шингэсэн загварууд онцгой анхаарал татлаа. Шоу үзэгчдийн дунд урт цацагтай хүрэм, захны чимэглэл бүхий аксесуаруудаар гоёсон хүмүүс олон байв.
5. Урт савхин хүрэм болон торон оруулгатай даашинзны хослол
Торон чимэглэл, оруулга дахин хүчээ авч байна. Энэ тренд Копенхагены загварын тайзнаа ч харагдлаа. Энэхүү эмэгтэйлэг, тансаг детальтай загварыг урт савхин пальто, энгийн мөрний цүнх, мөн шовх хоншоортой нам өсгийттэй хослуулан улам бүр төгс харагдуулаарай.
6. Ирвэс хээтэй пальто болон намхан өсгийтэй шаахай
Ирэх улирлын хамгийн том трендүүдийн нэг нь ирвэсний хээ байлаа. Энэ загварыг өөрийн хүссэнээр хэв маягтаа шингээх бүрэн боломжтой.
7. Сүржин үслэг ба жинсний хослол
Сүржин үслэг загвар болон жийнсний хослол нь энэ улиралд хүчээ авч буй загварлаг, сонирхолтой шийдэл юм. Том, хөвсгөр үстэй пальто эсвэл хүрмийг шулуун эсвэл бага зэрэг өргөн загвартай жийнстэй хослуулснаар тэнцвэртэй төрх бүрдэнэ. Өдөр тутмын хувцаслалтдаа тансаг мэдрэмж нэмэхийг хүсвэл тод өнгийн аксесуар сонгоход л хангалттай.
8. Олон давхар цүнхний чимэглэлүүд
Олон давхар цүнхний чимэглэлүүд нь энэ улиралд загварын шинэ тренд болж байна. Хүмүүс цүнхнүүдээ олон төрлийн чимэглэл, жижиг оруулгуудтай хослуулан, өөрийнхөө хэв маягийг илэрхийлэхийг эрмэлзэж байна. Цүнхээ өөрийн гэсэн өвөрмөц, тансаг харагдуулж, нэг чимэглэл дээрээс олон өнгө, бүтцийг хослуулан, загварын нарийн мэдрэмжийг нэмээрэй.