БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн наадмын нээлтийн ёслол өнөөдөр болно. Харин спортын зарим төрлийн тэмцээнүүд эхлээд байгаа билээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 4 спортын 7 төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.
Үүнээс хоёр спортын төрөлд манайхан өрсөлдөөндөө ороод байна. Өнөөдөр шорттрекийн эрэгтэй, эмэгтэй 1500 метрийн уралдаан болж байна.
Монголын багийн тугч Б.Гэрэлтуяа хэсэгтээ БНСУ, Хятадын Хонгконг, Хятадын Тайвань, БНЭУ-ын шигшээ баг тамирчидтай өрсөлдөж, 2:38.674-н амжилтаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэгчийн эгнээнд үлдлээ.
Харин кёрлингийн холимог хосын төрөлд Б.Баяр, Г.Энхзаяа нар өрсөлдөж байна. Тэд эхний тоглолтоо Кувейтын эсрэг хийж, 6:5 аар ялагдлаа.
“ХАРБИН-2025” Азийн наадамд оролцож буй Монголын баг
Гүйлтийн тэшүүр:
Б.Төгөлдөр
Шорт трек:
М.Борхүү
Г.Мөнх-Эрдэнэ
Э.Мөнх-Эрдэнэ
Б.Гэрэлтуяа
Уран гулгалт:
О.Мишээл
Г.Марал-Эрдэнэ
Кёрлинг:
Б.Баяр
Г.Энхзаяа
Уулын цана:
Ц.Тэмүүлэн
А.Ариунбат
О.Өсөх-ирээдүй
Х.Халиун
Э.Тэмүүлэн
А.Итгэл
А.Сондорбаяр
М.Инжин
Гүйлтийн цана:
М.Нандинцэцэг
Б.Ачбадрах
О.Золбаяр
Д.Мөнхгэрэл
А.Хүслэн
Ц.Золбаяр
А.Энхтуул
Б.Номин-Эрдэнэ
Э.Ариунтунгалаг
Т.Ариунболд
Биатлон:
М.Должинсүрэн
Ж.Гантулга
Д.Энхчимэг
Х.Эрдэнэтунгалаг
Б.Анхболд
Э.Энхсайхан
Х.Сумъяа
О.Гантулга