UBLife Logo
Спорт

Г.Отгонцэцэг 48 кг-ын жин дэх дотоодын шилдэг 6 бөхийн барилдаанд хоёр дараалан түрүүлэв

Г.Отгонцэцэг 48 кг-ын жин дэх дотоодын шилдэг 6 бөхийн барилдаанд хоёр дараалан түрүүлэв

Монголын жүдо бөхийн холбооноос цуврал байдлаар зохион байгуулж буй жин тус бүрээр дотоодын чансааг тэргүүлж байгаа шилдэг 6 тамирчний дундах тойргийн барилдааны хоёр дахь нь 2-р сарын 5-ны өдөр боллоо.

Эл тэмцээний эхний хоёр цувралын -48кг-ын жин дэх өрсөлдөөнд олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальтай Галбадрахын Отгонцэцэг дараалан түрүүлэв.

Тэрбээр энэ удаад бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.

Мөнгөн медалийг World Masters-ийн үзүүр бөх ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүртсэн бол хүрэл медалийн болзлыг “Гүрү” дожоны Жамъянгийн Энхбулаг хангажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.169.52
Энэ хүүхдүүд ичээсэй зодог тайлчихсан эмээг хүчрэхгүй