UBLife Logo
Спорт

Т.Анхбаяр Монголын хөлбөмбөгчдөөс анхлан Хятадын футзалын мэргэжлийн багтай гэрээ үзэглэлээ

Т.Анхбаяр Монголын хөлбөмбөгчдөөс анхлан Хятадын футзалын мэргэжлийн багтай гэрээ үзэглэлээ

Монголын футзалын Дээд лигийн тэмцээний өнгөрсөн улирлын аварга “Солонго 5” клубийн ахлагч Төмөрбаатарын Анхбаяр БНХАУ-ын футзалын Дээд лигийн “Tsingtao Hiyes” клубт нэгдэж, мэргэжлийн гэрээнд гарын үсгээ зуржээ.

Тэрбээр футзалын Дээд лигийн үнэмлэхүй аварга “Унаганууд” багийн төлөө хүчин зүтгэж байгаад 2022 оны нэгдүгээр сард “Солонго 5” клуб рүү буурь сэлгэсэн.

Улмаар өнгөрсөн улирлын футзалын Дээд лигт багийнхаа хамтаар түрүүлснээс гадна эл тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор тодорсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.