UBLife Logo
Newsfeed

Z үеийнхэн амтлаад ч ойлгохгүй, СОЦ үеийн хүүхдүүдийн десерт

Z үеийнхэн амтлаад ч ойлгохгүй, СОЦ үеийн хүүхдүүдийн десерт

Одоо дэлгүүрийн лангуу, хөргөгч төрөл бүрийн амттанаар дүүрч, сонголт хэт их болжээ. Орчин үеийн хүүхдүүд амттанаар дутагдах биш харин хэт илүүдлээс болж “зовдог” болсон. Тэд алийг нь сонгохоо мэдэхгүй төөрөлдөж байгаа бол СОЦ үеийн хүүхдүүдэд сонголт байсангүй. Алс тэртээ тэр үед дэлгүүрт бараа ховор байж, байгаа ганц нэг амттанаа арай ядан олж аван, амтархан иддэг байсан үе. Одоо ч зарим нь дэлгүүрт байгаа ч томчууд л хүүхэд насаа дурсан худалдан авахаас биш хүүхдүүд дөхөж ч очихгүй. Амталж идээд ч Z үеийнхэн баярлахгүй, яагаад ийм юманд аав ээж маань дурлаж байсан юм бол гэж гайхан хачирхах ажээ. Ингээд эрт тэр цагт нэгэн төрлийн десерт болж байсан амттануудыг танилцуулья.

Масло, сахартай талх

Энэ бол монгол айл бүрийн өглөөний цай. Маслтай талх бол бас тансаг байдлын нэг хэлбэр байжээ. Маслгүй бол талхан дээрээ крантны ус гоожуулаад элсэн чихэр цацаад л идчихнэ.

Витамин

С витамин ууттай нь авна. Ханиад хүрсэн хэрэг биш ч тухайн үедээ л амттан. Өдөрт гурвыг уу гэдэг ч үнэндээ тэр дор нь дуусгана. Витамины доторх хэт гашууныг нь хаях хүүхэд байхад дуртай нэг нь ч бий. За тэгээд ойд явж байгаад модны шоргоолжны бөгс долоож, аскорбины хүчлийн дутагдлаа нөхдөг байсан гээд бичвэл Z үеийнхэн шоконд орох буй заа.

Кисель

ЗХУ-аас орж ирдэг амттан. Чанаад зунгааралдсан юм болгоод ууж болно. Ханиаданд сайн гэдэг байлаа. Гэхдээ хүүхдүүд хуурайгаар нь идэх дуртай.

Лаазтай молоко

ЗХУ-ын молоко бол монголчуудын бараг хамгийн дурттай амттан байлаа. Одоо ч гэсэн Оросоос оруулж ирээд байдаг нь үүнийг баталж байгаа юм. Лаазыг нь хоёр талд нь цоолоод сорж уухад тохиромжтой. Талхан дээр түрхэж идвэл хэмнэлттэй ч тэр үеийн бацаанууд сорсоор байгаад дуусгана. Хөргөгч нэг онгойлгоод нэг сорлоо, дахиж нэг онгойлголоо гэж байтал дуусчихдаг гэмтэй.

Жимсний варенье

Зусланд гараад жимс түүж, том тогоонд элсэн чихэртэй буцалгаад варенье бэлэн болно. Маш амттай.  Дэлгүүрт жимсний чанамал байдаг ч төрөл цөөн. За тэгээд яагаад одоо өргөст хэмх, салад гээд бүх юмны шилийг монголчууд варений шил гэж нэрлэсээр байдгийг ойлгов уу?  

Монпансье

Хавтгай лаазан доторх олон өнгийн чихэр. Хүүхэд болгоны хүсэл болсон амттан. Нэг дутагдалтай тал нь хоорондоо наалдаад, барьцалдчихсан байдаг байлаа. Харин сайн тал нь дууссан хойно нь лаазанд нь хөдөөний өвөө нар тамхи хийж, охид шороо хийгээд тоглодог байв.

“Мөсөн чихэр”

Чихэр жимс олдохгүй, ээж нар тавагтай идээгээ цоожлоод ажилдаа явна. Амттай юм идмээр байдаг. Ийм үед элсэн чихэр хэрэг болно. Халбаганд элсэн чихрээ хийгээд бага зэрэг ус нэмж, плиткан дээр барьж халаана. Чихэр хайлж, барьцалдах бөгөөд зомгол хийчихэд бариултай, мөсөн чихэр л гэсэн үг. Гэртээ хийж болох хамгийн хялбар десерт.

Халва

Халва ч хэр барагтай олддоггүй бараа. Тэр үеийн халва шүдэнд наалдаад, эрүү мултлах шахдаг ч хүүхдүүд дуртай. Маш их калоритой тул хэт хурц амттай.

Баавгайтай чихэр

Цэцэрлэгээс тарах болгонд нь ийм чихэр өгсөөр монголчуудыг “Баавгайтай чихэр”-т оруулчихсан юм. Шинэ жил гэхээр энэ чихэр л санаанд орно.

Банкя

Болгараас орж ирдэг байсан вафли жигнэмэг. Янз бүрийн зурагтай цаастай. Хайрлаад нэг хазаж далд хийгээд, дахин нэг хазаад л.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.255.72
Z uyinhen ch gesen iim yum zarimig ni idej l ussun. 96, 97 onoos hoish tursun humuusig helj bga shuu dee
Kommunism\3.0.99.145
Yaduu guilgachin kommunist orosiig dagasan yaduu guilgachin kommunist mongol ulsiin amidral yagl hoid solongos shig yaduu baijee.
GEN Z\47.129.35.23
manai ueiihan iim hog iddguimaa
GEN Z\54.179.155.168
manai ueiihan iim hog iddguimaa
ЗОЧИН\54.254.141.115