Өнөөдөр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу сагсан бөмбөгч Майкл Жорданы төрсөн өдөр тохиож байна. Түүн шиг тоглогч урьд өмнө байгаагүй, цаашдаа ч төрөхгүй. Нисдэг Жордан зургаан удаа НБА лигийн аварга болж, финалын цувралын MVP тоглогчоор 6 удаа (1991-1993, 1996-1998) шалгарч, 14 удаа Бүх оддын тоглолтод оролцож байв. Америкийн шигшээ багт тэрээр олимпын хошой аварга (1984, 1992) болсон билээ.
Агуу тоглогчийн төрсөн өдөрт зориулан, НБА лиг “Жорданы шилдэг 60 тоглолт”-ыг толилуулсан.
Харин бид Агуу Жорданыг амжилтад хүргэсэн амьдралынх нь дүрмийг танилцуулж байна.
Аав минь нэг удаа намайг дэлхийн хамгийн залхуу хүүхэд гэж хэлж билээ. Түүний үг үнэн байсан. Би анхныхаа ажилд 16 настайдаа орсон ч долоо хоног хийлгүй гарчихсан. Би тэр үед өдөр болгон 9 цагт ажилдаа явж, орой 17 цагаас тардаг амьдралтай болсноос архичин болсон нь дээр гэж бодож байлаа.
Усанд сэлж чаддаггүй болохоор би уснаас хол байхыг хичээдэг. Далбаат завиараа зугаалахдаа ч би байнга аврагч хантааз зүүдэг. Багадаа нэг удаа живэх шахсан болохоор тийм айдастай болчихсон юм.
Арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй би багаасаа тулгарсан. Сургууль дээр нэг охин намайг “Муу хар арьстан” гэж хэлэхэд нь би их уурлаж байлаа.

Дунд сургуульд байхдаа би жинхэнэ алиалагч байсан. Хүмүүсийг инээлгэдэг болохоор охидууд надад дуртай байлаа. Уг нь би онц сайн дүнтэй байх ёстой ч хэт чалчаа, далдгар байсан болохоор багш нар надад муу л тавьдаг байж билээ.
Шүтээн чинь хэн бэ гэж үү? Эцэг эх маань. Тэд миний хувьд баатрууд байлаа.
Аав минь алагдахад би маш том стрессэнд орсон. Яагаад хүний амь насыг хохироодог байна гээд л бодоод суудаг байсан. Гэхдээ би аавыг минь надтай 30 жил хамт байлгасан хувь заяанд талархдаг. Учир нь миний найзууд дунд эцэг эхгүй хүүхэд олон байсан.
Манай нутгийнхан намайг Хойд Каролинад дөрвөн жил хичээл хийгээд, гэртээ харьж, бензин түгээгч хийнэ гэж бодож байсан.
Би хэнээс ч гарын үсэг гуйж байгаагүй. Яагаад гэдгээ мэдэхгүй ч гарын үсэгтэй жижиг цаас юу өөрчлөнө гэж?
Амжилт гаргахын тулд амин хувиа хичээх хэрэгтэй. Харин өндөрт гарч, зорилгоо биелүүлснийхээ дараа өгөөмөр болоорой. Өөрийгөө бусдаас илүү гэж бүү бод. Над шиг л.
Зодог тайлсныхаа дараа бодоход миний ихэнх өрсөлдөгч “Space Jam” киноны мангасууд л байжээ. Тэд хүч чадалтай ч ухаан муутай байлаа.
Би арьс өнгөөр ялгаварлагч биш. Гэхдээ нэг хэсэг цагаан арьстнуудад дургүй байлаа. Тэд залхуу, үсэрч чадахгүй мөртлөө дамжуулалт өг гээд л гуйгаад байдаг.

Манай багийнхныг Цагаан Ордонд урихад би очоогүй. Учир нь надад төлөвлөсөн өөр ажил байсан юм.
“Вашигтон”-д тоглож байхдаа би юу хийх, яахаа сайн мэдэж байлаа. Гэхдээ хийж чадахгүй байсан. Яах гэж ч дахин сагсан бөмбөг тоглосон юм бол?
Би сурталчилж байгаа бүх бараа, бүтээгдэхүүнээ үнэлдэг. Яагаад гэвэл би өөрөө сонгосон. Хэрэв би “МакДональдс”-той гэрээтэй бол тийшээ очно, “Уитис”-тай хамтран ажилаж байгаа бол “Уитис” л иддэг. Өөрөө хэрэглэдэггүй юуг ч би сурталчлахгүй.
Шампунь? Үстэй байхдаа би “Жонсонс” сурталчилдаг байлаа. Харин одоо би халзан.
Надад хэр хэмжээний мөнгө байгаа бол гэж би хэзээ ч бодож байгаагүй. Гол нь гэр бүлд хүрч байвал боллоо. Бизнес бол миний хувьд тоглоом шиг л зугаа гаргадаг зүйл.
"Air Jordan”-ы лого дээрх шиг би тохож байгаагүй. Зүгээр л үсрээд хөлөө дэлгэсэн. Бүр гүйгээ ч үгүй. Харин хүмүүс энэ логог хараад намайг нисээд, тохож байгаа гэж боддог.
Би хар арьстан. Гэхдээ над шиг болохыг бүх дэлхийн хүүхдүүд хүсдэг. Хар, цагаан, шар, ногоон бүх хүүхэд.
Намайг сул тал минь урагш хөдөлгөдөг. Би сул талаа үзэн яддаг. Гэхдээ хүч чадал болгон хувиргаж чаддаг.

Ларри Берд, Мэжик Жонсон нартай нэг багт хамт тоглох ямар ч хүсэл байгаагүй. Би тэднийг ялах л хүсэлтэй байсан.
Би чухал шидэлт хийх гэж байхдаа алдчихвал яах бол гэж хэзээ ч боддоггүй. Алдахаас айгаад байвал чиний толгойд сөрөг дүн л орж ирдэг болно гэсэн үг.
Сагсан бөмбөгийн дүрэм өөрчлөгдөөд амар болжээ. Шинэ дүрмээр бол би өдөр болгон л 100 оноо авна.
Би сагсан бөмбөг яаж тоглох талаар хэнд ч тайлбарлаж чадна. Харин хэн ч тэгэж тоглож чадахгүй л дээ.
Дараагийн Майкл Жордан болохыг бүгд хүсдэг. Тиймээс би Майкл Жордан хэвээр байгаа гэдгээ үргэлж батлаж байх ёстой.
Бууж өгөөгүй цагт чи ялагдаагүй гэсэн үг.
Зорилго өөдөө зүтгэж байхад саад заавал учирна. Хүн болгон л сааданд тулж байсан. Энэ саад тотгор таныг зогсоох ёсгүй. Хананд тулчихаад битгий эргэж хар, бүү зогс, бүү ухар. Энэ саадыг яаж давах вэ гэж арга ухаан сийл”
Багадаа би шилдэг тоглогч байгаагүй. Гудамжинд бүтэн өдөр сагсан бөмбөг л тоглодог байлаа. Ааваас авсан хоолны мөнгөө дүү нартаа өгч, гэрийн ажлаа хийлгээд өөрөө сагс тоглодог байсан.
Хичээл зүтгэл үр дүн авчирна гэдэгт би үргэлж итгэдэг байсан. Би хоёрын хооронд хичээдэггүй. Учир нь тэгвэл хоёрын хооронд амжилт л ирнэ гэдгийг мэддэг байлаа.
Би алдаж болно. Гэхдээ хэзээ ч азаа сорихоо болихгүй.
Маш олон хүн “Майкл Жорданы царайг сэтгүүлийн нүүр болгоноос хараад залхлаа” гэж хэлдэг байсныг би мэднэ. Тэд хэн юм бэ? Тэд миний оронд байсан бол над шиг л байх байсан шүү дээ.
Би замналынхаа турш 9000 гаруй шидэлт алдсан. Гурван зуугаад тоглолтод ялагдсан. 26 удаа надад шийдвэрлэх чухал шидэлтийг даалгасан ч би алдсан. Би удаа дараалан бүтэлгүйтэж байсан. Тийм болохоор л би амжилтад хүрсэн юм.
Би хэнд ч хэлж байгаагүй зүйлээ ярья. Миний пүүзэн дээр хэн нэг нь жижигхэн далавч хийчихсэн мэт мэдрэмж надад байнга төрдөг байлаа. Илүү зүйлтэй мэт бусад тоглогчийн өмнө нэг л эвгүй байдаг байв.
Ямар нэг зүйлийг хийж чадахын тулд чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.

Авьяасаар тоглолтод ялж болно, харин багийн ажиллагаа, оюун ухаанаар тэмцээнд түрүүлж чадна.
Зарим хүн ямар нэг зүйл тохиолдоосой гэж хүлээнэ, нэг хэсэг нь болно гэж мөрөөднө, харин зарим нь энэ үед ажиллаж байдаг.
Алхам алхмаар. Амжилтад хүрэх өөр арга байхгүй.
Шургуу байна гэдэг сайн хэрэг ч хэрэв та буруу техникээр найман цаг цуцалтгүй шидвэл муу шиддэг л тамирчин болно.
Амьдралынхаа төгсгөлд аз жаргалгүй, тэгэх байж, ингэх байж гээд харамсаад суудаг хүн олон. Харин би хэзээ ч тийм өвгөн болохгүй.
Ямар ч сөрөг байдлыг эерэг болгон хувиргаж бай.
Хөлс гарах ямар байдгийг мэдэх гэж би өдөр бүр гурван цаг хөлсөө асгаруулаагүй.
Хүн болгонд авьяас бий. Харин ур дүйтэй болно гэдэг маш их хөдөлмөр шаарддаг.
Бид бүгд нисдэг. Гэхдээ зарим хүн бусдаасаа илүү өндөр нисдэг.
Тулаанд орж байгаа гэдгийг ойлгуулахын тулд зарим хүний толгойг цохих хэрэг гардаг.
Амжилтаа толгойдоо бүү гарга, азгүйтлээ зүрхэндээ бүү хүргэ.
Амьдралд амжилт олохын тулд түрэмгий байх ёстой байж гэдгээ би ойлгосон.
Бэлтгэл ч бай, жинхэнэ тоглолт ч бай, би ялахын тулд юугаа ч үлдээлгүй зориулдаг.

Багийнхан бүгд ижилхэн алдар нэр, гавьяа хүртдэггүй. Гэхдээ бүгд Би аварга гэж хэлж чадна.
Би бусдын үлдээсэн мөр, авьяас дээр өөрийн авьяасаа босгосон.
Тоглолт бол миний эхнэр гэсэн үг. Үнэнч шударга, хариуцлагатай байхыг шаарддаг. Ингэснээр би таашаал, тайвшрал авдаг.
Хэрэв би мөнгөний төлөө тоглодог байсан бол аль хэдийн цалин дутуу байна гэж гомдол тавих байсан.
Шийдвэр нэг л гаргасан бол би дахин дахин бодоод байдаггүй байсан.
Төгс сагсан бөмбөгч гэсэн ойлголт байхгүй. Ганцхан агуу тоглогч байна гэдэгт би итгэдэггүй.
Хүмүүс таныг ямар байлгахыг хүсэж байгаагаас үл хамааран өөрийнхөөрөө байхыг Ориг гэж нэрлэдэг.
Өрсөлдөгчийнхөө нүдийг ширтээд хэрхэн айж байгааг нь хараад би тэднийг хэн болохыг нь мэддэг.
Сайн зүйл муу зүйлээс ирдэг.
Миний амжилттай тамирчин болсон гол шалтгаан бол урд минь хэн ч зогсож байсан би өөрийгөө хамгийн шилдэг нь гэж боддог байсан явдал.

Удирдагч хүнд өөрийгөө зөвтгөх эрх байхгүй. Хийж байгаа бүх зүйлд чанар байх ёстой. Ангидаа, хашаанд ч тоглож байсан гэсэн ялгаагүй.
Над шиг байхыг хичээхгүй байх нь надаас илүү байна гэсэн үг. Энэ бол зорилго.
Би хэзээ ч тоглолтод ялагдаж байгаагүй. Зүгээр л цаг хүрэлцсэнгүй гэсэн үг.
Би айлын талбай дээр тоглох дуртай. Бүгд намайг ялагдана гэж найдна. Харин би улам сайн тоглож, ялахыг хүсдэг.
Тэнгэр дээр бидний амьдралыг хэдийн шийдчихсэн байгаа гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.