UBLife Logo
Ярилцлага

Зураач Б.Дуламханд: Дэлхийн өнцөг булан бүрд айлын хананд миний зураг өлгөөтэй байгаа

Ub.life
Ub.life
Зураач Б.Дуламханд: Дэлхийн өнцөг булан бүрд айлын хананд миний зураг өлгөөтэй байгаа

Бизнес эрхлэгч №1

Намайг Борын Дуламханд гэдэг. СУИС-ын Дүрслэх Урлагийн Сургуулийн Уран зургийн ангийг 1997 онд нийгмийн хүнд үед төгссөн, зураачдын ажил ховор хүссэн чиглэлээрээ ажиллах боломжгүй байсан тул хэдэн жил бурхны зураг дагнан зурж ажилласан. 2000-аад оны эхэн, 90 оны сүүлээр хэд хэдэн хийдүүд хөдөө орон нутагт зэрэг баригдаж зураач бидэнд ажиллах боломж олдсон юм. 2003 оноос арьсан дээрх зургаа эхлүүлэн “Монгол ахуй” сэдвээр жуулчдад зориулж 9*12 см жаазтай гарган бэлэг дурсгалын лангуугаар борлуулсан, тэгсэн жуулчид биш манай хэрэглэгчид сонирхон худалдан авч урам өгснөөр одоо хийж байгаа бэлэг дурсгалын жижиг дунд бизнесээ эхэлсэн түүхтэй. Хямд жижиг хэмжээтэй арьсан зураг өдөрт олон ширхгээр зарагдаж  харин би захиалгаа гүйцдэггүй байлаа. Нэг туслах зураачтай, суурь өнгө, хар зургийг гаргаад өгөхөөр нь би жижиг деталь нэг бүрийг гараар зурж хоёулаа шөнжин ажиллана.

Харин одоо цаг үеэ даган хөгжөөд UV хэвлэлийн машинтай болсноор эхний суурь дэвсгэр зургаа хар өнгөөр хэвлэж түүн дээрээ давхарлан зурж цаг, зардал, хөдөлмөр хэмнэдэг болсон. Энэ хэвлэлийн машинаа би “Инвес Кор” ББСБ-ийн зээлээр авсан амжилттай хөрөнгө оруулалт минь, 90*60 см хэмжээтэй хэвлэнэ. И-мэйл ч явуулдаггүй техникийн биш хүн эхэндээ хэвлэлийн машиныхаа учрыг олохгүй будилдаг байснаа бодвол өнөөдөр мастер болон хүмүүст зөвлөгөө өгөөд зогсож байна. 

Үндэсний онцлогийг тусгасан, бэлэг дурсгалын арьсан дээрх зураг минь дэлхийн өнцөг булан бүрд айлын хананд өлгөөтэй байдаг.

Арьсан дээр зурж модон жаазанд татан үдэх хийц нь үндэсний онцлогоо шингээж байгаа нэг хэлбэр юм. Цаг зав гарахаар жуулчдад зориулсан зургуудаа зурж эхэлдэг, олон жил хийсэн болохоор тогтмол захиалагчтай болсон. Одоогийн байдлаар нийт 60 гаруй төрлийн өөр зурагтай, үүний дотор байгалийн үзэсгэлэнт газар, ан амьтан, таван хошуу мал, Монгол ахуй, баатрууд гэх мэтээр төрөлжсөн, мөн захиалгын дагуу зурсан зургууд сэдвүүдийг минь улам баяжуулж өгдөг. Өнгөрсөн жил олон сумын 100-н жилийн ойн болж нутаг нутгийн “Шүтээн хайрхан” шинэ сэдэвтэй болоод байна. Манай бүтээгдэхүүний онцлог нь зургийн сэдвээ нэмж хүн бүрийн сэтгэлд орших нандин дурсамжийг сэргээх юм. Бид арилжааны зориулалттай бүтээгдэхүүн хийгээд байгаа хэрэг огт биш эх орныхоо ахуйн онцлог, Монгол зургийн хэв маягийг дэлхийд сурталчилж байгаа гэж би бодож явдаг. Энэ жил ирэх сая жуулчинд зориулж эх орноо сайхнаар сурталчлах сайхан сэдэвтэй зургуудаа гаргахаар ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Европын холбооны Төсвийн дэмжлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол  Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэтгэлийг дэмжих нь” төслийн менежер Б.Нинжинтэй ярилцлаа.

Б.Баярмаа: Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтаар хэвлэлд хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон

Б.Баярмаа: Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтаар хэвлэлд хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон

Харанхуйгаар олонхыг дагах юм бол сенсац хөөсөн, төлбөртэй мэдээллийн асуудал үүснэ, харин үүнийг сэтгүүлч, редакц өөрөө нийгмийн өмнө хариуцлагатай байх замаар шийдэж болно.

Б.Болор-Эрдэнэ: Интернетгүйгээр дэлхийг төсөөлж чадахаа больсон шиг ирээдүйг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжгүй

Б.Болор-Эрдэнэ: Интернетгүйгээр дэлхийг төсөөлж чадахаа больсон шиг ирээдүйг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжгүй

Дэлхий даяар хиймэл оюуны салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хамгийн эрэлттэй, сурах хэрэгтэй ур чадваруудын нэг болоод буй. Тиймээс Б.Болор-Эрдэнэ хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох зорилгоор дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг дүүргэсэн мэргэжилтнүүдийн хамт “AI Academy Asia”-г үүсгэн байгуулаад байна.