UBLife Logo
Кино

Сэтгэл зүйч На Чон Хи: Манай нийгэм “Squid Game” кино шиг болжээ

Сэтгэл зүйч На Чон Хи: Манай нийгэм “Squid Game” кино шиг болжээ

Цахим сүлжээгээр дарамтлуулж, шүүмжлүүлж байгаад амиа алдсан БНСУ-ын жүжигчин Ким Со Рэний үхэл нийгэмд нэлээд том цочрол өглөө. Өмнөд Солонгосын сэтгэл зүйч, профессор На Чон Хо ард иргэдээ ийм байдалд оруулсан нийгмээ хурц шүүмжиллээ.

На Чон Хо бол Йелийн их сургуулийн профессор. Сөүлийн үндэсний их сургуулийг сэтгэл зүйчээр төгссөн. Мөн Харвардын их сургууль төгссөн хүн.

Тэрээр олон нийтийн сүлжээгээр “Согтуугаар машин барих нь том гэмт хэрэг. Хэрэв энэ хэрэгт хэт зөөлөн шийтгэл оноож байвал асуудал хуулинд байна гэсэн үг. Гэхдээ хэрэг хийсэн хүнийг засрах, хүмүүжих эрхийг нь хааж, нийгмээс бүр мөсөн шахаад гаргана гэдэг эрүүл бус нийгмийн шинж тэмдэг билээ. Өмнөд Солонгосын нийгэм надад “Squid Game” киноны асар том хувилбар шиг санагддаг боллоо. Хэрэв хэн нэг нь алдаа гаргавал бид тэр дор нь хөөж гаргаад юу ч болоогүй юм шиг царайлдаг болжээ. Ким Со Рэний үхэл бол хүнийг гарах гарцгүй болтол нь шахаж, дарамталсан эмгэнэлт түүх. Санхүүгийн хямралд ороод Ким давхар ажил хийхээс өөр аргагүй болсон. Гэтэл цахим сүлжээгээр түүнийг харааж, загнаж, ажиллаж байсан кафегийнх нь хуудсан дор хүртэл хорон сэтгэгдлээр булж байлаа. Энэ чинь сайн зүйл үү? Хүн ажил хийж болохгүй гэж үү? Хүмүүсийг ингэж хорлохоо больтлоо бид дахиад хэдэн хүнийг “алах” ёстой юм бэ” гэж бичжээ.   

Дуучин Ми Гё “Шүүмжлэгчид онилсон байгаа үхэхээс нааш дайрахаа зогсохгүй. Ихэнх нь хүнийг үхэх хүртэл нь тарчлааж байгаагаа мэдэхгүй. Сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл ч адилхан. Сэнсаац хөөгөөд мөрдөн мөшгөөд дараа нь хүн үхсэн хойно юу ч болоогүй мэт, өөрсдөө яагаа ч үгүй мэт царайлна. Үгээр хүнийг алж болдог, магадгүй илүү хялбар алж болдог юм байна” гэж бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
6
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.160.111
Mongol ohid emegteichud solongos erchuudtei suuhiig morooddog.solongostoi suusann youtube eer ooriigoo gaihuuldag busad ohidn haraad wow gedeg
ЗОЧИН\13.214.160.111
Luiwarchin solongosuud
ЗОЧИН\18.140.239.121
Sejigiin zantai hogiin garuudshde solongosuud
Халх\18.141.159.154
солонгосын ард түмэн их муу муухай заваан бэртэгчин харгис хөгийн лалар ард түмэн гэдгийг аль дээрээс мэдсээн