UBLife Logo
Дэлхий

Фронт С.Цэгмид гуайг Ялалтын баярын ойд урьжээ

Фронт С.Цэгмид гуайг Ялалтын баярын ойд урьжээ

Аугаа их Эх орны дайны үеэр ЗХУ-ын армид Монголын ард түмний бэлгийг хүргэж өгч, түгээлцсэн, “Фронт” хэмээх С.Цэгмид гуайг ирэх тавдугаар сард Москвад болох Ялалтын баярын ойд ОХУ-ын Засгийн газраас урьсан байна.

Буриадын “Буряад” театрын захирал Цыпилма Очирова “Эрэлхэг монгол эмэгтэй Москвагийн ойролцоо Улаан армийн ангиудад Монголын ард түмний бэлгийг хүргэн өгч байсан юм. Одоо тэр домогт эмэгтэй 102 настай ч тусламж хүргэж байснаа бүгдийг нь санадаг. Насаараа хөдөө амьдарсан малчин С.Цэгмид гуай төрөлх тал нутгаа хотын амьдралаар солиогүй. Монголд түүнийг Фронт Цэгмид гэж нэрлэдэг. Зээ охинтойгоо хамт Дундговь аймагт амьдарч байгаа. Ялалтын баярын ойд ирэхээр болсон” гэж ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.