UBLife Logo
Спорт

Монголын сагсчид Азийн цомын тэмцээнд Гуамын багийг 11 онооны зөрүүтэй хожлоо

Монголын сагсчид Азийн цомын тэмцээнд Гуамын багийг 11 онооны зөрүүтэй хожлоо

Ирэх намар Саудын Арабт болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны 5-р тойргийн тоглолт Монгол болон Гуамын хооронд явагдлаа.

Үндсэн цагт Монголын баг 74:63 харьцаатай хожсоноор сүүлийн тойргийн үр дүнгээс хамааран цааш шалгарах эсэхээ шийдэх болов.

Энэ тоглолтод Монголын шигшээгээс Э.Маргад 16 оноо авсан бол О.Эрдэнэцогт, Б.Билгүүн, Г.Болор-Эрдэнэ нар тус бүр 11 оноог цуглуулсан юм.

Монголын баг 2-р сарын 23-ны өдөр Японы шигшээг эх орондоо хүлээж авна.

Харин Гуамын шигшээ энэ шатны сүүлчийн тоглолтоо Хятадтай хийх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.