UBLife Logo
Спорт

Хоёрдугаар сарын 28-нд эхлэх Ташкентийн Их дуулга тэмцээнд Монголоос Г.Хэрлэн зодоглоно

Хоёрдугаар сарын 28-нд эхлэх Ташкентийн Их дуулга тэмцээнд Монголоос Г.Хэрлэн зодоглоно

Хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдээр Узбекистаны нийслэл хотноо болох Ташкентийн Их дуулга тэмцээнд 23 улсын 248 жүдоч барилдахаар мэдүүлгээ ирүүлээд байна.

Монголын бөхчүүдээс 66 кг-ын жинд Их дуулга ангиллын дөрвөн хүрэлтэй, Мастерсийн алт, мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, ГранПри ангиллын дөрвөн түрүүтэй Г.Хэрлэн (32 настай) зодоглох юм.

Түүний хувьд Их дуулга ангиллын 26 дахь тэмцээндээ оролцохоор зэхэж буй нь энэ. Тэрбээр 2021 онд Ташкентийн Их дуулга тэмцээний 7-р байрт шалгарсан агаад тэр цагаас өдийг хүртэлх хугацаанд олон улсын ердөө гуравхан тэмцээнд оролцсон билээ.

Түүнчлэн Ази тивийн аварга, Азийн наадмын үзүүр бөх, Их дуулга ангиллын алт, зургаан хүрэл медальтай Бишрэлтийн Хорлоодой энэ тэмцээнд АНЭУ-ын өмнөөс хүч сорино.

Харин хүчирхэг Японы шигшээ багийнхан залуучууд голцуу бүрэлдэхүүнээ энэхүү тэмцээнд сойж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.