UBLife Logo
Спорт

Домогт хөлбөмбөгчин Робин ван Перси “Фейеноорд” клубийг дасгалжуулахаар боллоо

Домогт хөлбөмбөгчин Робин ван Перси “Фейеноорд” клубийг дасгалжуулахаар боллоо

Өдгөө 41 настай тэрбээр өнгөрсөн зунаас хойш “Хееренвен” клубт ахлагч дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Улмаар ван Перси мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа анх эхлүүлсэн “Фейеноорд” багийнхаа удирдлагыг атгах чухал ажил рүү шилжихээр тохиролцжээ.

Түүний хувьд “Фейеноорд” клубийн өмнөөс 122 тоглолтод оролцож, 46 гоолыг оруулсан.

Ван Перситэй хамт “Манчестер Юнайтед”-ийн хуучин дасгалжуулагч Рене Хейк эл албанд ажиллах юм.

Сонирхолтой нь, “Фейеноорд” клуб энэ улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатыг 19-р байраар дуусгаж, плей-оффт “Милан”-ыг хожсоноор шигшээ 16-гийн шатнаа “Арсенал” болон “Интер” багуудын аль нэгнийг нь сугалж тоглоно.

Хэрэв тэд “Арсенал”-тай учраа таарвал Ван Перси хуучин багийнхаа эсрэг дасгалжуулагчийн хувиар нүүр тулах юм.

Мөн тус клуб одоогоор Эредивизийн 4-р байрт эрэмблэгдэж, ирэх улиралд Европын тэмцээнд оролцохыг зорьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.