Хойд Америк болон Карибын тэнгисийн бүс нутаг дахь Аваргуудын цомын тэмцээний эхний тойрогт учраа таарсан “Спортинг Канзас Сити” болон “Интер Майами” багуудын тоглолт 1:0 харьцаатай талбайн зочдын хожлоор өндөрлөв.
Эл тоглолтын 57 дахь минутад Лионел Месси хожлын үнэ цэнтэй цорын ганц гоолыг оруулсан юм. Түүнд гоолын дамжуулалтыг олон жилийн хамтрагч нь болох Серхио Бускетс өгсөн.
БаллонДор шагналыг наймантаа гардсан Месси замналынхаа хамгийн хүйтэн тоглолтод оролцож, ялалт байгуулсан нь энэ. Тоглолт 6 градусийн хүйтэнд эхэлж, аажимдаа цаг агаар 2 градус хүртэл хүйтэрсэн байна.
Энэхүү тоглолт нь Хавьер Маскераногийн хувьд, “Интер Майами”-г удирдсан анхных нь албан ёсны тоглолт боллоо. Тэрбээр ийнхүү Америк дахь дасгалжуулагчийн ажлаа хожлоор эхлүүлсэн юм.
Сонирхуулахад, Месси тивийн хэмжээний клубүүдийн тэмцээний хасагдах шатанд 81 дэх тоглолтоо хийж, 66 дахь гоолоо (52 гоол оруулж, 14 гоолын дамжуулалт) бүтээсэн ажээ.
“Интер Майами” клуб 2-р сарын 22-ны өдөр МЛС лигийн шинэ улирлын эхний тоглолтоо хийх хуваарьтай байна.
