Хятадын нэгэн жуулчны тосгон хөвөн болон савангийн усаар хуурамч цас хийсэн нь жуулчдын дургүйцлийг хүргэж, олон нийтийн сүлжээнд маргаан дэгдээсний дараа уучлалт хүсжээ.

Сичуань мужийн баруун өмнөд хэсэгт байрлах Чэндугийн Цасан тосгон нь модон байшингуудын дээврийг зузаан цас бүрхсэн мэт зураг нийтэлж, сар шинийн баярын үеэр жуулчдыг татахыг зорьжээ.
Гэвч очсон жуулчид сурталчилгаанд гарсан "цас" үнэн хэрэгтээ том хөвөн даавуу болохыг мэдэж, бухимдсан байна.

“Reuters”-ийн мэдээлснээр, тус тосгоны зүгээс уучлалт хүсэж, цаг агаар дулаан байсан тул бодит цас тогтох боломжгүй байсан гэж тайлбарлажээ.

Олон нийтийн шүүмжлэл хүлээн авсны дараа тэд хуурамч цасыг цэвэрлэж эхэлсэн байна. Түүнчлэн, тосгон түр хаагдаж, жуулчдад төлбөрийг нь буцаан олгохоор болжээ.