Чимээгүй орчинд дурлагсад хөл хөдөлгөөн ихтэй, дуу чимээтэй ертөнцөөс түр холдож, нам гүмийн дунд жинхэнэ амар амгаланг мэдэрдэг. Тэдний хувьд чимээгүй байх нь зүгээр нэг тохиолдол биш, харин амрах, төвлөрөх, өөрийгөө таньж мэдэх чухал мөч байдаг.
Хэрэв та чимээгүй орчинд уусан шингэх дуртай, чанга дуу чимээнд дургүй бол дараах мэдрэмжүүд танил санагдах байх. Чимээгүйд дурлагсдын л ойлгох 10 онцгой мэдрэмжийг хамтдаа сонирхоцгооё.
1. Чимээгүй өрөөнд ороход тайвширч, жинхэнэ амар амгаланг мэдрэх
Хүмүүс хөгжим, телевиз эсвэл ярилцлагаар орчныг дүүргэхийг хүсдэг байж болно. Харин чимээгүйд дурлагсад нам гүм орчинд ормогц сэтгэл тайвширч, өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Энэ нь тэдний хувьд бясалгалын нэг хэлбэр мэт санагдах болно.

2. Хэт чанга ярьдаг хүнтэй таарахаар түгшүүртэй санагдах
Хэн нэгэн хэт чангаар ярьж, инээж, утсаар хашхичих үед "Яагаад ийм чанга байх хэрэгтэй гэж?" гэж бодон, аль болох тэр орчноос холдохыг хүснэ. Өөрийнх нь хувьд дуу чимээ бол зүгээр нэг авиа биш, харин стрессийн эх үүсвэр мэт санагддаг.

3. Ганцаараа ном унших, аяга кофе уухдаа бүхнийг орхисон мэт мэдрэмж авах
Чимээгүй орчинд дурлагсдын хувьд ном, кофе хоёр хамгийн сайн найзууд нь байж чаддаг. Дэлхий ертөнц түр ч атугай хамаагүй мэт санагдаж, өөрийн бодол, төсөөлөлдөө гүн автаж, амар амгалан мэдэрдэг.

4. Чихэвч зүүгээд чимээгүй орчныг бүрдүүлж, өөрийн ертөнцдөө живэх
Заримдаа зүгээр л чихэвчээ зүүгээд, юу ч тоглуулахгүй байх нь хүмүүстэй харилцахгүй байх шилдэг арга шиг санагдана. Энэ нь "Одоохондоо би өөрийнхөө орон зайд байна, намайг оролдоод хэрэггүй" гэсэн дохио болох нь элбэг.

5. Шөнийн нам гүмд ажиллахад бүтээлч байдал нь оргилдоо хүрэх
Хүн бүр шөнө дөлөөр сэрүүн байхыг хүсдэггүй ч чимээгүйд дурлагсдын хувьд энэ бол хамгийн үр бүтээлтэй, амар амгалан цаг. Бүгд унтчихсан, гудамжнаас ч дуу гардаггүй тэр мөчид тэд өөрсдийнхөө бодлыг бүрэн төвлөрүүлж чаддаг.

6. Хэт их чимээтэй газар удаан байхаар ядарч, стресстэх
Хурим, хөл хөдөлгөөн ихтэй ресторан, томоохон хурал уулзалт гэх мэт газарт хэсэг байгаад л толгой нь дүнгэнэж эхэлдэг. Чимээ нь зүгээр нэг сонсогдоод өнгөрөх биш, тархийг нь ядрааж, эрч хүчийг нь сорж байгаа мэт санагдана.

7. Бороо шивэрч, салхи сэвэлзэхийг сонсохдоо жинхэнэ амралтыг мэдрэх
Олон хүмүүс хөгжим эсвэл телевизийн дуу чимээг тайвшрах хэрэгсэл гэж үздэг бол, чимээгүйд дурлагсадын хувьд байгалийн дуу чимээ хамгийн гайхалтай амралт нь болдог. Бороо шивэрч, салхи зөөлөн үлээх нь сэтгэлийг нь бүрэн тайвшруулна.

8. Олон хүнтэй уулзалтын дараа ганцаараа хэсэг чимээгүй байхыг хүсэх
Бусадтай цагийг өнгөрөөх нь хөгжилтэй байж болох ч, тэдний хувьд нийгмийн харилцаа эрч хүчийг нь барах мэт санагдана. Тиймээс уулзалт дууссаны дараа хэсэг ганцаараа байх, дуугүй суух хэрэгцээ гарна.

9. Заримдаа дуугүй, тайван байхыг үнэлдэг хүмүүс цөөн байдагт харамсах
Хүмүүс ихэвчлэн "Чимээгүй байхад эвгүй санагдаж байна", "Ядаж ямар нэг хөгжим тоглуулъя" гэж хэлдэг нь чимээгүйд дурлагсадын хувьд сонин санагддаг. "Яагаад хүмүүс нам гүмийг зүгээр л эдлэхгүй байна вэ?" гэж бодох үе цөөнгүй.

10. Хааяа утсаа дуугүй горимд тавиад, ертөнцөөс хэсэг зуур тасарч амрах
Чимээгүйд дуртай хүмүүсийн нэг онцлог бол тэд хааяа утсаа дуугүй, онгоцны горимд тавиад, өөрийгөө дэлхийтэй холбоогүй мэт мэдрэхийг хүсдэг. Энэ нь тэдний хувьд "дахин цэнэглэх" шилдэг арга юм.
