Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн тав тухтай орчинд амьдрах, зорчих эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хаасан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш зэргийг нураан зөөж зөрчлийг арилгуулж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 19а байрны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв газрыг тоосгон хашааны сууриар хашсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 16 дугаар хороо, Халаастайд орц, гарц хааж байршуулсан микро автобусыг ачуулж орц, гарцыг чөлөөлөөд байна.
