UBLife Logo
Нийгэм

Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ub.life
Ub.life
Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй өнөөдөр уулзаж, Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотын инженерийн дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороон дахь орлогод нийцсэн орон сууцны төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажил, "Ханын материал орон сууцжуулах" төслийн талаар танилцуулж, мэдээлэл солилцов.

/Нийслэлийн зүгээс Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн хөрөнгөөр гэр хорооллыг хөгжүүлэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дэд төвүүдийг байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Дэд бүтэц, инженерийн хангамж хүртээмж муутай гэр хорооллын бүсэд эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжсөн Сэлбэ, Баянхошуу, Шархад, Толгойт дэд төвийг байгуулахад анхаарч ажиллаж буйг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо. 

Мөн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн томоохон мега төслүүдийн талаар санал солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.