UBLife Logo
Нийгэм

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

Ub.life
Ub.life
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос үе шаттайгаар худалдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах бөгөөд нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд тогтоосон байна.

Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 24-27-нд буюу өнөөдрийг дуустал зохион байгуулж буй. Тодруулбал, есөн дүүргийн 18 байршилд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.