UBLife Logo
Загвар

Хог, Бурхан, хайраар дүүрсэн Лондоны Загварын 7 хоног

Хог, Бурхан, хайраар дүүрсэн Лондоны Загварын 7 хоног

Их Британийн Лондонд уламжлалт Загварын 7 хоног болж өнгөрлөө. Оролцсон дизайнер болгон үзэгчдийн анхаарлыг татах өөрийн арга барилтай байлаа. Нэг нь моделиудаа тайзан дээрээс үзэгчиддээ үнсэлцүүлсэн бол зарим нь ирээдүйн харь ертөнцөд аваачиж, нөгөө хэсэг нь хогоор хувцас хийгээд хүрээд иржээ. Шоуны хүндэт зочид ч камерт өртөх боломж эрэлхийлэн этгээд, сонин хувцас өмссөн байв. Хагас нүцгэн сүйт бүсгүй, зомби, 1990-өөд оны загвар гээд Лондоны тайз хачирхалтай зүйлээр дүүрэн байлаа.

Гэгээн Валентины өдөр улиран одсон ч Грекийн дизайнер Димитра Петса 2025 оны хавар дахин дурлахыг уриалсан. Түүний загвар тэр чигээрээ хайрын зурвас. Цагаан хувцсан дээрх улаан уруулын будаг, торгон даашинз дээрх сүлжмэл оруулга, сувдан чимгийг хайрын зурвас гэхгүй бол өөр юуг хэлэх билээ. Түүний нэг модель эхний эгнээнд суусан үзэгч залууг үнссэн нь ч нэгийг хэлнэ.

Петса “Надад олон эрэгтэй үйлчлүүлэгч бий. Тэдэнд сайхан загвар урлаж өгөх нь миний ажил. Өдий болтол эрчүүдэд бурханлаг хувцас байдаггүй байлаа” гэж ярьсан. Тэр дороо тайзан дээр хуяг, илдтэй Херкулес гараад ирж байлаа.

Дотуур хувцастай сүйт бүсгүйг таван булчинлаг залуу дагалдсан нь түүний бурханлаг стиль ажээ.

Их Британийн модельер Ричард Куинн Өвлийн гайхамшгийн орныг бүтээж, агуу Кристиан Диор наяад жилийн өмнө дэлхийд танилцуулсан эмэгтэй хүний New Look загварыг үзэгчдэд дахин санууллаа. Шоу болсон танхимд сонгодог хөгжим эгшиглэж, таазнаас цас орж, моделиуд Ричардын нэрийн хуудас болсон сарнай цэцэгтэй гарч ирнэ. Independent-д бичсэнээр Куинн одоо Их Британийн хуримын загварын хаан болоод байгаа ажээ.

Ирландын дизайнер Шинед О'Двайерын моделиуд хөгжлийн бэрхшээлтэй залуус байсан. Үүгээрээ тэр өөрийнх нь загвар ямар ч хүнд зохидог гэдгийг харуулахыг хүсжээ. Спортын Puma, Японы Grounds брэндтэй хамтран, ирланд бүжгийн уламжлалт гутлыг шинэчилжээ.

Саяхан болж өнгөрсөн Нью-Йоркийн шоунаас ялгаатай нь Лондонд “нүцгэн” зочид цөөхөн байлаа. Их Британийн блогчин CC Mason “тунгалаг” даашинзтай ирсэн цөөхөн зочны нэг.

Харин Бразилын модель Мария Клауман өмдгүй, саарал торгон дотуур хувцастай байсан.

Дизайнер бүсгүй Дилара Финдикоглугийн загварууд эмэгтэй хүний эрх чөлөөний бэлгэ тэмдэг Ромын Венера дагинын дүрээр гарч ирж байв.

VIN + OM брэндийн загварууд эх дэлхийгээ хайрлахыг дахин сануулсан. Тэд 2004 оноос хойш хогийг урлагийн бүтээл болгон хувиргаж байгаа билээ. Хуванцар хаягдлаас эхлээд резин бээлий, барилгын хаягдал, эвдэрхий гар утсаар хийсэн загваруудыг нь хар.

Frontier үдэшлэгт ирсэн загвар өмсөгч бүсгүйчүүд яагаад ч юм Сүнсний баяртай эндүүрсэн мэт.

Загвар бүтээгч Харрис Рид “Би бүх хүнд тав тухгүй орчин бүрдүүлэхийг зорьж байна. Тавгүй байхаараа хүн өөрийгөө ажиглаж, эргэн тойрноо хардаг болдог” гэж тэр ярьсан.Түүний тавгүй моделиуд дунд Флоренс Пью байлаа.

Helen Anthony брэнд 1990-ээд оноо дурсаж, тайзан дээр ирвисийн хиймэл арьсан дотуур хувцас, асар том цүнх, нарны шилтэй моделиудыг илгээжээ.

Ирландын дуучин Bambie Thug “галзуу сүйт бүсгүй” костюмтэй ирсэн. Хажууд нь Швейцарын рэп дуучин Nemo зогсож байна.

Ангус Цуй Швейцарын уран зураач Ханс Руди Гигерт хүндэтгэл үзүүлсэн загвар нь ирээдүйд хүн төрөлхтөн харь гарагийнхантай хэрхэн уулзах сэдэвтэй байлаа.

Хүндэт зочдын нэг дижей Manuka Honey мөн 1990-ээд оноо дурсан санагалзжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.