UBLife Logo
Нийгэм

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжилнэ

Ub.life
Ub.life
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжилнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтаас тодрууллаа.

“Оюутан цэрэг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол энэ жил Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулж, II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ойрын өдрүүдэд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүд олон таарсан тул бүртгэлийг сунгаж, энэ сарын 14-нийг дуустал бүртгэхээр болсон. Тиймээс хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй 2.8-аас дээш голч дүнтэй оюутнууд E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэх боломжтой” гэлээ.

Мөн тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд 2024 оны зургаадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн, сүүлийн нэг жилийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.