Өмнөд Солонгосын кино урлагийн хамгийн том төлөөлөгч, Оскарын шагналт найруулагч Бун Жун У цоо шинэхэн бүтээл болох “Mickey 17“-гоо тун удахгүй дэлхий даяар үзэгчдэд хүргэх гэж байна.

LA Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр алдарт “Alien“ цувралыг мюзикл кино болгон хийх хүсэлтэй байгаагаа хуваалцаж, фэнүүдийн гайхшралыг төрүүлээд байна.

Бун Жун У өөрийн энэхүү санаагаа ярилцлагын үеэр дурдахдаа, “Alien” бол миний хувьд хамгийн гайхалтай кинонуудын нэг. Тэгээд ч би үргэлж шинэ жанр туршиж, хачирхалтай мөртлөө сонирхолтой төслүүдэд дуртай. Хэрвээ боломж олдвол, энэ киног мюзикл хэлбэрээр шинэчилж, шинэлэг байдлаар үзэгчдэд хүргэхийг хүсэж байна” хэмээжээ.
Эх зохиолоороо аймшиг, шинжлэх ухааны уран зөгнөл, сэтгэлзүйн айдас хослуулсан алдартай бүтээл болох “Alien”-ийг дуу бүжиг хосолсон, хөгжмийн театрын хэлбэрт шилжүүлэх нь олон хүний сонирхлыг татаж байна. Мөн Бун Жун У өмнө нь өөрийн кинонд хөгжмийг онцгой үүрэгтэй ашиглаж ирсэн учраас түүний энэхүү мөрөөдөл хэрхэн биелэх нь олон хүний анхаарлыг татаж байна.
Гэхдээ энэ санаа нь хараахан албан ёсны төсөл болоогүй бөгөөд зөвхөн түүний уран бүтээлийн хүсэл, боломжит ирээдүйн тухай яриа гэдгийг онцолжээ.
