UBLife Logo
Спорт

Пол Погба: Заримдаа би алдар нэр, мөнгөнөөс зугтмаар санагддаг

Ub.life
Ub.life
Пол Погба: Заримдаа би алдар нэр, мөнгөнөөс зугтмаар санагддаг

Франц хөлбөмбөгчин Пол Погба энэ сард допингийн торгуулиа дуусгаж, түр завсардсан замналаа аврахаар шинэ баг хайж байна.

Италийн үндэсний допингийн эсрэг шүүх (Надо) 2023 оны 8-р сард "Ювентус" клубийг “Удинезе”-гийн талбайд зочлон тоглож 3:0-ээр хожсоны дараа Погбагаас шинжилгээ авахад түүнд тестостероны дааврын түвшин өндөр байгаа нь тогтоогдсон.

Өдгөө 30 настай Погба сэлгээний сандалд суусаар тухайн тоглолтыг дуусгасан ч тоглолтын дараах шинжилгээнд харин санамсаргүй байдлаар сонгогдсон нь ийн балагт хүргэсэн билээ.

Түүний үнэн мэдрэмжээ хуваалцсан дуулиантай нэгэн ярилцлагаас дараах хэсгийг онцлон хуваалцая.

"Мөнгөнд хүнийг өөрчлөх хүч бий. Бүр гэр бүлийг ч салгаж чадна гээч. Дайн ч үүсгэж болно. Заримдаа надад дахиж мөнгөтэй болмооргүй, хөлбөмбөг тоглохыг хүсэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Би зүгээр л жирийн хүмүүстэй хамт байхыг хүсдэг юм. Учир нь тэдний алдар нэр, мөнгөний төлөө биш ямар ч болзолгүй бүх зүйлд үнэнч ханддаг нь надад таалагддаг" гэж тэрбээр ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.