UBLife Logo
Дэлхий
Иран улс эмэгтэйчүүдийн хувцаслалтыг хянахын тулд дрон ашиглаж байна

Иран улс эмэгтэйчүүдийн хувцаслалтыг хянахын тулд дрон ашиглаж байна

Ub.life
Ub.life

Иран улс Исламын шашны хувцаслалтын дэг жаягийг дагахыг эсэргүүцэж буй эмэгтэйчүүдийг хянах, тэдний тэмцлийг дарахын тулд дрон, дижитал технологийг ашиглаж байна хэмээн НҮБ мэдэгдлээ. Хувцаслалтын дүрмээ зөрчсөн эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагад мэдээлэхэд ашиглах тусгай утасны аппликейшнийг хүртэл төрөөс санхүүжүүлж, ашиглахыг уриалж байгаа нь эмэгтэйчүүдийн эрхэнд халдаж буй хэрээс хэтэрсэн байдал гэдгийг онцолсон юм.

Тухайлбал, эмэгтэйчүүд хижабаа зохих ёсоор зүүхгүй байх, банзал, даашинз өмсөхийг оролдох тохиолдлууд сүүлийн үед Иранд их гарах болсноор камер, дрон ашиглаж тэдний хувцаслалтыг хянах болжээ. 2022 оноос хойш ‘’Nazer’’ гэх гар утасны аппликейшн ашиглан, зохисгүй хувцасласан эмэгтэйчүүдийн байршил, зургийг илгээж, цагдаад гомдол гаргадаг болсон байна. Иран эмэгтэйчүүд уг байдлын эсрэг тэмцлийг өрнүүлэх болсон бөгөөд 2024 онд 901 эмэгтэй цаазын ял авсан гэдгийг НҮБ-ын Исламын Бүгд Найрамдах Иран улсын талаарх олон улсын бие даасан баримт судалгааны комиссын тайланд дурджээ. 

2022 онд Махса Амини гэх 22 настай эмэгтэйг зохисгүй хувцасласан гэх шалтгаанаар буруутгаж баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын үеэр эмэгтэйн биед цагдаа нар халдаж хүчирхийлсний улмаас нас барсан хэрэг гарсан. Харин эрх баригчид цагдаа нарын буруутай үйлдлийг үгүйсгэж, Махса Аминиг зүрхний шигдээсний улмаас нас барсан гэж хэргийг хаасан. Уг хэргээс үүдэн 2022 оны есдүгээр сараас Ираны эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал эхлүүлээд байгаа юм. Харин жагсаал эхэлснээс хойш эмэгтэйчүүдийн хувцаслалтыг хянах хяналт улам чангарч байгаа ажээ. Тээврийн хэрэгслүүд, олон нийтийн газруудад хяналтын камер суурилуулж, зөвхөн эмэгтэйчүүдийн хувцаслалтыг камерын бичлэгээс хянан илрүүлэх ажлын байр хүртэл бий болсон байна. Тегеран дахь “Амиркабир” их сургуулийн үүдэнд эрх баригчид нүүр царай таних программ суурилуулж, хижаб зүүгээгүй эмэгтэйчүүдийг илрүүлж шийтгэсэн гэж НҮБ тайландаа дурдсан байна. 

НҮБ-ын ажилтнууд 300 гаруй хохирогч эмэгтэй, гэрчүүдтэй ярилцлага хийж, Ираны шүүхийн тогтолцоог нарийвчлан судалсан бөгөөд эмэгтэйчүүдийн эрх гэх зүйл Иранд бага багаар байхгүй болж байна гэж үзжээ. Уг тайланг гуравдугаар сарын 18-нд НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөл олон нийтэд танилцуулсан юм.

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.139.222.123
Ямар аймар юм бэ. Хувцаснаас болж хүн цаазлана гэж байх уу? Сүүрчихсэн бузрын эрчүүдтэй газар бэ ясн
ЗОЧИН\47.129.61.31
aimaar muuhai hunii erhend haldtsan sanagdaj bna, uur hiih ajil bgdagguin bhdaa
Gantungalag\47.129.128.111
Өөр хийчих ажил байдаггүй юм бх даа.
ЗОЧИН\47.129.128.111
Өөр хийчих ажил байдаггүй юм бх даа.