UBLife Logo
Newsfeed

Эксээ үзэн яддаг, хамгийн токсик 5 орд

Эксээ үзэн яддаг, хамгийн токсик 5 орд

Салж хагацна гэдэг хүнд хэцүү зүйл ч хүн болгонд өөр өөрөөр тусдаг. Зарим нь хуучин амрагаа мартаад урагш зүтгэдэг бол нэг хэсэг нь олон жил гомдоллосоор байдаг байна. Ингээд салсан хойноо ч амар заяа үзүүлдэггүй, хамгийн токсик ордуудыг танилцуулж байна.

Хонь

Хоньтой муудалцаж салаад хэрэггүй гэж зөвлөх байна. Тэд хүний үг сонсож сураагүй, буруугаа хүлээж дасаагүй улсууд. Огцом зантай, хэт зөрүүд, зарим тохиолдолд ширүүн зантай тул салсны дараа найз хэвээрээ үлдэнэ гэж саналтгүй. Аятайхан салах арга бол хэрэлдэлгүй, чиний зөв гэж “магтсаар” алга болох хэрэгтэй.

Үхэр

Салалт, хагацлыг маш хүндээр тусгаж авдаг орд. Хэрэв та үхрийг хаясан бол Үхэр таныг хэзээ ч уучлахгүй. Тэдний хувьд элдэв юмс эмх замбараатай, журамтай байх ёстой. Өөрөөр хэлбэл амьдрал нь тогтвортой байх шаардлагатай. Тэгэхээр хэрэв үхэр өөрөө салах санал гаргасан бол маш том шалтгаан байгаа болоод салжээ гэсэн үг. Үхэр бол амьдралаа гэнэт сольж өөрчилдөг хүмүүс биш.

Мэлхий

Мэлхий салахаараа маш их шаналдаг. Тэд тун удаан зовдог бөгөөд өөрийнхөө шаналлыг амсуулах гэж хуучин амрагдаа өс хонзон санах нь бий. Хэрэв мэлхий өөрөө эхлээд салсан бол тэр нэлээд эртнээс танд дургүй болоод байжээ гэсэн үг. Гэхдээ өөрөө салсан гээд мэлхий өс хонзон санахаа болихгүй. Ямар гоё сайхан эрдэнийг алдсанаа хар гэж байгаа мэт аашилна.

Охин

Охины ордынхон урван тэрслэлтийг уучилдаггүй. Тэд танд муу зүйл хийхээ эртнээс төлөвлөж, бага багаар хорлоод л явна. Энд тэнд тааралдахад хүйтэн, үл тоомсорлосон мэт харагдав ч дотроо хонзогносон хэвээр. Харин охин өөрөө таныг хаясан бол тэр зүгээр л таны амьдралаас ор мөргүй алга болно.

Хилэнц

Хэрэв та хилэнцийг орхиж, голсон бол шууд зугтаарай. Тэд юм мартдаггүй, хорон санаатай бөгөөд өс хонзон нь гэнэт, санаандгүй байхад хүрч ирдэг. Хилэнц өөрөө танаас салсан байсан ч бүр мөсөн орхихгүй, эрхэндээ байлгах гэж оролдсоор л байна. Утга битүү мэссэж, захиа бичиж, энд тэнд байхад чинь гэнэт гараад ирж мэднэ. Тэр хэзээ ч амьдралаас чинь зайлахгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
2
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
bi arslanshu hha\54.169.160.134
Sugar-Erdene gdg survaljlagch ene 5 ordnii hund haygdsan sharandaa bichtsen ym shig kkkkk
bi arslanshu hha\54.169.160.134
Sugar-Erdene gdg survaljlagch ene 5 ordnii hund haygdsan sharandaa bichtsen ym shig kkkkk