UBLife Logo
Урлаг

“Тамгагүй төр” жүжиг Японд зочилно

“Тамгагүй төр” жүжиг Японд зочилно

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эмгэнэлт түүхэн жүжиг 2025 онд Японд айлчлахаар боллоо. Энэ үйл явдалд зориулсан хэвлэлийн бага хурал өчигдөр /2025.03.27/ Токио хотод боллоо. Хуралд мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи, маэгашира асан Рюүо, “VIVANT” киногоор япончуудын танил болсон жүжигчин Б.Барслхагва нар оролцлоо.

Тус жүжгийг “Монгол хаан” нэрээр 2025 оны 10-р сарын 10-20-нд Токио, 10-р сарын 24-26-нд Нагоя хотод гаргах юм.  

“Тамгагүй төр” жүжиг 2022 онд нээлтээ хийж, Монголын театрын түүхэнд анх удаа 180 удаа тасралтгүй тоглож, 75 мянга орчим үзэгчдэд хүргэсэн байна. Мөн Лондон, Сингапурт тоглож байсан.

Хэвлэлийн хуралд оролцсон Тэрүнофүжи “Япон, Монгол улсууд маш гүн харилцаатай. Монгол сүмочид японд ирснээс хойш 30 жил өнгөрчээ. Монгол гэдэг орныг сүмогоор дамжуулан анх удаагаа мэдсэн япон хүн олон бий. Сүүлийн үед кино, театрын урлагаар Монголыг таньдаг болж байна. “Тамгагүй төр” жүжиг Японд тоглох болсныг дуулаад их баярласан. Би ч үзэж амжаагүй байгаа болохоор гэр бүлээ, болж өгвөл дэвжээний бөхчүүдээ дагуулаад үзэх бодолтой байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.