UBLife Logo
Дэлхий

Мьянмар, Тайландад газар хөдлөлтийн улмаас онц байдал зарлалаа

Ub.life
Ub.life
Мьянмар, Тайландад газар хөдлөлтийн улмаас онц байдал зарлалаа

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр өнөөдөр Мьянмарт болсон газар хөдлөлт нь 7.7 магнитудын хүчтэй байжээ. Газар хөдлөлтийн голомт нь тус улсын Сагаинг суурингаас хойш 16 километрийн зайд орон нутгийн цагаар 12.50-д бүртгэгдсэн байна. Улмаар хоёр дахь газар хөдлөлт нь 12 минутын дараа 6.4 магнитудын хүчтэй болжээ.

Одоогоор мэдэгдэж байгаар Мьянмар дахь сүмд мөргөл үйлдэж байсан хүмүүсээс гурван хүн газар дээрээ амиа алдсан гэв. Мөн Янгон хотын нисэх буудлын орчимд 1.6 сая хүн гацаад байна.

Янгоны нисэх онгоцны буудал

Мьянмарт голомттой уг газар хөдлөлт нь хил залгаа Хятадын зарим хотууд болон Тайландын хойд хэсгийн Чиан Май хот болон нийслэл Бангкок хотод хүчтэй мэдрэгджээ. Бангкок хотын өндөр байшин нурсны улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн мэдээлэл одоогоор байна. Түүнчлэн Тайландын Ерөнхий Сайдын Бангкокт онц байдлын зэрэг тогтоосноо зарлалаа.

Бангкок хот
Бангкок хот

Мьянмарт ч бас Цэргийн дэглэмийн тэргүүлэгчид газар хөдлөлтөд өртсөн гол хотууд болох Мандалаи болон Нейпидод онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Энэтхэгийн Ерөнхийлөгч Мод тус улсад шаардлагатай тусламж, дэмжлэг илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.