UBLife Logo
Хөгжим

BLACKPINK: Женни “Global Force” шагнал авлаа

BLACKPINK: Женни “Global Force” шагнал авлаа

Энэ сарын 29-нд Лос-Анжелес хотын “YouTube Theater”-т “Billboard Women in Music 2025” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.

Энэхүү шагнал нь хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, продюсер, удирдагч нарыг урамшуулдаг шагнал бөгөөд жил бүр олгодог.

BLACKPINK хамтлагийн Женни “Global Force” шагнал хүртсэн. Тэрээр улаан хивсний ёслолын дараа “Энэ ёслолд оролцоод шагнал авсан нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Би маш их баярлаж байна. Энд гайхамшигтай эмэгтэйчүүд цугларчээ. Манай хамтлагийн гишүүд бүгд ганцаарчилсан тоглолт хийж байгаа. Тэднийгээ их санаж байна. Та нартаа би их хайртай шүү, та нар байхгүй бол би энэ шагналыг авч чадахгүй байсан” гэж ярьсан байна.  

Өмнөд Африкийн дуучин Тайла мөн шагнал авсан бөгөөд хоёр бүсгүй камерын өмнө анд найз гэдгээ батлан харууллаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.