UBLife Logo
Хөгжим

Gorillaz хамтлаг энэ онд шинэ цомгоо гаргана

Gorillaz хамтлаг энэ онд шинэ цомгоо гаргана

Британийн алдарт виртуал хамтлаг Gorillaz энэ онд шинэ цомгоо гаргахаа албан ёсоор мэдэгдлээ. “Cracker Island“ цомог гарснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ.

Хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин Дэймон Албарн болон анимейшн уран бүтээлч Жейми Хьюлетт нар энэ удаагийн цомог өмнөх бүтээлүүдээс ялгаатай, илүү их туршилтаар дүүрэн, шинэлэг өнгө аястай байх болно хэмээн онцолжээ. Тэд цомгийн талаар нарийн мэдээлэл хараахан дэлгээгүй байгаа ч дэлхий даяар алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгааг дурдсан байна.

Сүүлийн цомог болох Cracker Island 2023 онд гарсан бөгөөд Billboard 200 жагсаалтад дээгүүр бичигдэж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Харин энэ удаагийн шинэ цомог өмнөхөөс хэрхэн ялгарах, ямар шинэлэг элементүүдийг агуулсан байх талаар хөгжмийн хорхойтнууд ихээхэн хүлээлттэй байна.

Gorillaz хамтлаг анх 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш виртуал дүр төрх, өвөрмөц хөгжмийн найруулгаараа дэлхий даяар алдартай болсон. Тэдний шинэ цомог 2025 онд ямар сюрпризүүдтэйгээр гарахыг таамаглахад эрт байгаа ч фенүүдийн хүсэн хүлээсэн үйл явдал болох нь гарцаагүй.

Шинэ цомгийн нэр болон албан ёсны гаргах товыг ойрын хугацаанд зарлах төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.