Дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо явагдсан “Дорнын хүчтэн” дэвжээний нэрэмжит барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглов. Энэхүү барилдаанд улсын цолтой 13 бөх барилдсан юм.
Уг барилдааны зүүн талыг манлайлсан улсын аварга Оргихын Хангай долоо давж түрүүлснээр 15 сая төгрөгийн бай шагнал гардав.
Харин энэ наадмын үзүүр бөх Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Доржийн Анарыг 8 саяар урамшууллаа.
Их шөвөгт улсын заан Б.Серик, Д.Хүдэрбулга нар шалгарав.
