UBLife Logo
Нийгэм

4 дүгээр сард болох залуусын 4 ГОЁ ЭВЕНТ

Ub.life
Ub.life
4 дүгээр сард болох залуусын 4 ГОЁ ЭВЕНТ

Энэ сар залуусын анхаарал, сонирхлыг татах сонирхолтой арга хэмжээгээр дүүрэн байх нь ээ. Шинжлэх ухаан, бүтээлч салбар, утга зохиол, хиймэл оюуны гэхчлэн дөрвөн гол арга хэмжээг бид энэ удаа онцолж байна.

“Ноорог медиа”-гаас ContentCon2025 арга хэмжээг зохион байгуулж байна. Тэд энэ эвентээ “Монголын контент бүтээгдчид болон медиа салбарынхны цуглах цэг” гэж тодорхойлжээ. Хөтөлбөрийг нь харвал бүтээлч салбарын туршлагатай мэргэжилтнүүд, шинэ үеийн контент бүтээгчид, судлаач, шийдвэр гаргагчид болон медиа салбарын тал бүрийн төлөөллийг хамруулсан, олон сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг багтаажээ. Тэд интернэтээс хэзээ ч хайж олохгүй мэдлэг, бодит туршлагыг энэ арга хэмжээгээр хуваалцана гэжээ.

Хаана: “Туушин” зочид буудлын Соёмбо танхим

Хэзээ: 2025 оны 04 сарын 12-ны өдөр, 09:00

Тасалбар авах

“Дурсамжийн газрын зураг” цоо шинэ номоо өлгийдөөд буй зохиолч У.Бямбаням уран зохиол, аялал, дурсамжийн талаар ярилцаж нэгэн үдшийг өнгөрүүлэхээр энэхүү эвентээ зарлажээ. Тусгай урилга үгүй энэ арга хэмжээнд зургаан жилийн хугацаанд үргэлжилсэн “Найрагчийн мөрөөр” төслийн эргэн тойронд бүтээсэн, олонд толилуулсан, судалж тодруулсан үүх түүх, түүний талаар бодол, сэтгэгдлээ хуваалцах хэн ч болов ирэхэд нээлттэй.

Урлаг, утга зохиолын тухай яриа дэлгэх сонирхолтой хүн бүрийн зорих арга хэмжээ.

Хаана: Broccoli Bar & Store

Хэзээ: 2025 оны 04 сарын 16-ны өдөр, 18:30

Дэлгэрэнгүй мэдээлэл

AI Academy Asia-аас хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох, дижитал ялгаатай байдлыг бууруулах, олон нийтэд мэдлэг, ойлголт өгөх зорилгоор Кембрижийн их сургуулийн багш нар тэргүүтэй гадаад, дотоодын хиймэл оюуны шилдэг экспертүүдийн хичээлийг толилууах гэж байна. Хиймэл оюун сурах сонирхолтой хүүхэд, залуусыг үнэ төлбөргүй энэ арга хэмжээг UNICEF Mongolia-ийн дэмжлэгтэйгээр National AI Campaign-ы хүрээнд хийх юм байна.

Хаана: UN Mongolia office, Улаанбаатар хот

Хэзээ: 2025 оны 04 сарын 15-ны өдөр, 14:00-15:30 цагийн хооронд

Бүртгүүлэх холбоос

Шинжлэх ухаанд шимтэгсдийн баяр Science Conference гурав дахь жилдээ болох гэж байна. Энэ жилийн SciCon-ийн үндсэн сэдэв нь “Квантын эрин” гэжээ. Хүн төрөлхтөн квантын ертөнцийг нээсний 100 жил буюу энэ оныг НҮБ-аас Квантын жил болгон зарласан юм. Тиймээс “Gej yu ve”-гийн залуус квантын тухай болон шинжлэх ухааны бусад гайхамшигт мэдлэг, мэдээллээр тархины тань цангааг тайлахаар зэхээд байна.

Сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, туршилт, workshop, mythbuster, science fair, шинжлэх ухааныг дэмжигч байгууллагуудын үзэсгэлэн, клубуудын танилцуулга мөн зөвхөн энэ жилийн SciCon-д зориулсан гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 2025 оны 04 сарын 20-ны өдөр, 09:00 - 18:00

Тасалбар авах бол энд дарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.