UBLife Logo
Спорт

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Ub.life
Ub.life
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний 09:00-18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулах юм байна. Тэмцээнд оролцогчдыг дөрөвдүгээр сарын 18-23-ны 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд бүртгэх аж. Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 500 орчим шатарчин бүртгүүлжээ.

“Нүүдэл-999” тэмцээнийг НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулах юм. Тэмцээний талаарх мэдээллийг 94115878 утсаар лавлана уу.

“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:

Өсвөрийн шатарчид:

  • 7-8 нас

  • 9-10 нас

  • 11-12 нас

  • 13-14 нас

  • 15-16 нас

Насанд хүрэгчид:

  • А зэрэглэл - 2100-аас дээш рейтингтэй

  • В зэрэглэл - 1700-2099 хүртэлх рейтингтэй

  • С зэрэглэл - 0-1699 хүртэлх рейтингтэй

Шагнал:

А ангилал

1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 2.000.000 төгрөг

2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 1.500.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 1.000.000 төгрөг

4-р байр өргөмжлөл, 500.000 төгрөг

5-р байр өргөмжлөл, 500.000 төгрөг

В, С ангилал

1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 1.500.000 төгрөг

2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 1.000.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 800.000 төгрөг

4-р байр өргөмжлөл, 400.000 төгрөг

5-р байр өргөмжлөл, 400.000 төгрөг

6-10-р байр тус бүр өргөмжлөл, 100.000 төгрөг

Хүүхэд ангилал тус бүр

1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 300.000 төгрөг

2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 200.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 150.000 төгрөг

4-р байр өргөмжлөл, 100.000 төгрөг

5-р байр өргөмжлөл, 100.000 төгрөг

6-10-р байр тус бүр өргөмжлөл, 50.000 төгрөгөөр шагнана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.