2025 оны сүүлийн хагасыг амжилт муутай өнгөрүүлсэн “Spirit” баг шинэчлэл хийлээ. Тэд үндсэн бүрэлдэхүүндээ Борис “magixx” Воробьев, Мирослав “zont1x” Плахотя хоёрыг эргүүлэн авч, Леонид “chopper” Вишняков, Иван “zweih” Гогин нарыг сэлгээнд шилжүүллээ. Ингэснээр magixx багийн ахлагч болж байгаа юм.
Тус баг “IEM Cologne”, “BLAST Bounty Season 2 Finals” тэмцээнд түрүүлсэн ч оны сүүлийн хагаст амжилт нь эрс буурсан билээ. Унгарт болсон межор тэмцээний хагас шигшээд “Vitality”-д 0-2 ялагдаж, энэ улирлаа дуусгасан.
“Spirit” багийн бүрэлдэхүүн
Данил “donk” Крышковец
Дмитрий “sh1ro” Соколов
Андрей “tN1R” Татаринович
Борис “magixx” Воробьев
Мирослав “zont1x” Плахотя
Дасгалжуулагч: Сергей “hally” Шаваев
Сэлгээ:
Леонид “chopper” Вишняков
Иван “zweih” Гогин

