Өнгөрсөн 7 хоногт дэлхий дахинд юу болж өнгөрөв?
Энэтхэгийн сөрөг “Энэтхэгийн үндэсний конгресс” намынхан Рахула Гандиг мөнгө угаасан хэрэгт буруутгасныг эсэргүүцэн жагсаж байна. Нью-Дели, Энэтхэг. Adnan Abidi/Reuters

ОХУ-д сэтгүүлч Сергей Карелин, Константин Габов, Антонина Фаворская, Артем Кригер нарт засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр ял оноов. Yulia Morozova/Reuters

“Holy Week” арга хэмжээний оролцогчид, Бильбао, Испани. Vincent West/Reuters

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс хүүхдүүдийн хамт Ватиканд. Yara Nardi/Reuters

Гэгээн Доминикийн сүмийн гишүүд, Лагос, Нигери. Sodiq Adelakun/Reuters

Израилын цэрэг Газын зурвасыг буудсаар л байна. Hatem Khaled/Reuters

Ираны армийн үндэсний өдөрт зориулсан жагсаал. АР/ТАСС

Дуучин Кэти Перри Blue Origin хөлгөөр сансарт нисээд ирлээ. Техас, АНУ. Blue Origin/Reuters

Шведийн нийслэлд сакура цэцэглэлээ. Narciso Contreras/Anadolu

Америкийн биржүүд сүүлийн 5 жилд байгаагүй уналтад орлоо. REUTERS/Brendan McDermid

Доминиканд шөнийн клубийн дээвэр нурж, 220 хүн амиа алдлаа. REUTERS/Ricardo Arduengo

Александр Овечкин алтан цохиур модоор шагнууллаа. REUTERS

“Оддын дайн” киноны фэнүүдийн цуглаан Японд болжээ. АР/ТАСС

Сөүл хот Буддагийн мэндэлсэн өдөрт зориулан, гоёлоо зүүв. АР/ТАСС


