АНУ-ын “Tesla” компанийн захирал, 54 настай Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болж, түүхэнд үлдлээ. Forbes сэтгүүлд бичсэнээр өнгөрсөн аравдугаар сард түүний хөрөнгө 500 тэрбум байсан бол хоёрхон сарын дотор 100 тэрбумыг нэмж, олжээ.
Энэ удаад “Tesla” биш пуужин үйлдвэрлэгч “SpaceX” компанийх нь үнэ эрс өссөнтэй холбоотой ажээ. Forbes сэтгүүлийн тооцоогоор Маск 2033 онд анхны их тэрбумтан болох гэнэ. 12 дугаар сарын эхээр тэрээр SpaceX компанийх нь хувьцааны 42 хувийг 800 тэрбумаар худалдан авах санал авснаа зарласан юм. Маскын бас нэг компани “Musk’s xAI Holdings” 230 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

